ТУСГАЙ АНХААРУУЛГА БА ХЭРЭГЛЭЭНИЙ БОЛГООМЖЛОЛ
o Нярайд (дутуу нярайд) цитофлавин бэлдмэлийг хялгасан судсан дахь хүчил-шүлтийн тэнцвэржилтийн үзүүлэлтүүдийг сайтар хянасан нөхцөлд өдөрт 2-оос (эмчилгээний өмнөх болон эмчилгээний хугацаанд) цөөнгүй удаа хэрэглэх хэрэгтэй. Шаардлагтай тохиолдолд сийвэн дэх лактат болон глюкозын түвшинг хянах хэрэгтэй.
o Цитофлавин агуулсан уусмалын дуслын хурдыг шаардлагатай тохиолдолд, ялангуяа нярай (дутуу нярай), хүүхдэд титрийг багасгах буюу түр зуур зогсоож болно.Тухайлбал:
- Уушигны зохиомол амьсгалын үед-хэрэв алколозын холимог (амьсгалын-бодисын солилцооны) шинж тэмдэг ажиглагдсан болон тархины цусны эргэлтийн ноцтой өөрчлөлтийн үед,
- Амьсгалын замын эерэг даралтыг (CPAP) тогтворжуулах ба амьсгалын тасралтгүй үйл ажиллагааг хадгалахын тулд агаар хүчилтөрөгчийн холимогийг маскаар өгөх үед, бодисын солилцооны лабораторын өөрчлөлтийн шинж тэмдэг илэрсэн буюу амьсгал давчдан улмаар зогсох аюултай үед болгоомжтой хэрэглэнэ.
o Цитофлавин (CYTOFLAVIN®) эмийг амь тэнссэн үеийн хүнд өвчтөнд төвийн цусны эргэлт тогтворжсоны дараагаар хэрэглэнэ.
o Чихрийн шижин өвчтэй хүмүүст цусан дахь глюкозын хэмжээг хянах хэрэгтэй.
o Бөөр чулуужих, тулай, гиперурикемитай өвчтөн болгоомжтой хэрэглэнэ.
o Эмчилгээний явцад шээс шар өнгөтэй болж болно.