Хэрэглэх арга:
Хүнд явцтай өвчний үед насанд хүрэгсдэд:
Эхлээд 1 ампулыг өдөр бүр буюу өнжөөд өвдөлт намдтал /5-10 хоног/ булчинд удаан тарина. Цаашдаа 7 хоногт 1 ампулаар 1-2 удаа 2-3 долоо хоног тарина.
Өвчний хөнгөн явцын үед уух хэлбэрт шилжиж болно. Аль болох богино хугацаанд уух хэлбэрээр хэрэглэж болно.
Хүндэвтэр явцтай өвчний үед насанд хүрэгсдэд 7 хоногт 1 ампулаар 1-2 удаа тарина.
Тарилгыг өгзөгний булчингийн гадна дээд дөрвөлжин талбайд гүн тарина.
Ампулыг онгойлгохын тулд:
Ампулын тэмдэгтэй хэсгийг дээш харуулан барина.
Ампул доторхи уусмалыг ампулын доод хэсэгт ортол сэгсэрнэ.
Ампулын толгойг тэмдэгтэй хэсгээр хугална.
Эмчилгээний үргэлжлэх хугацаа:
Витамины дутагдал үүсгэж буй шалтгаанаас хамаарч лабораторийн үзүүлэлт болон эмнэл зүйн шинж тэмдэг хэвийн болтол эмчилгээг үргэлжлүүлнэ.
Удаан хугацааны эмчилгээний үед (ялангуяа витамин В12) эмнэл зүйн хяналтыг 6 сар тутамд явуулна.