Хэрэглэх заалт
Шингэн болон электролитийн тэнцвэргүй байдал (халууны түлэгдэл 3, 4 зэрэг, хөлдөлт, удаан хугацаанд бөөлжих, суулгах), цочмог цус алдалт, перитонит, гэдэсний түгжрэл, гэдэсний хурц халдварын (амаар нөхөх боломжгүй аминд аюултай хүнд тохиолдолд), гиповолемийн шок, эмчилгээний плазмаферез зэрэгт хэрэглэнэ.
Хориглох заалт
Эмийн найрлага дах нэгдэлд хэт мэдрэг, гипернатриеми, гиперхлореми, гиперкальциеми, гиперкалиеми, хүчилшил, зүрхний архаг дутагдал (ЗАД) [үйл ажиллагааны алдагдлын III-IV ангилал (Нью-Йоркийн зүрхний эмгэг судлалын холбооны ангилалын дагуу)], уушгины хаван, тархины хаван, гиперкоагуляци, гиперволеми, тромбофлебит, бодисын солилцооны алкалоз, бөөрний архаг дутагдал (БАД) олиго-, анури, глюкокортикостероидын хавсарсан эмчилгээ зэрэгт хориглоно.