Хэрэглэх арга:
Уушигны цочмог хаванд:
Насанд хүрэгчдэд 40 мг-ыг венийн судсаар 1-2 минутын турш тарина. Хэрэв шаардлагатай бол 1-1,5 цагийн дараа 80 мг-ыг венийн судсаар тарина.
Бусад хаванд
Насанд хүрэгчдэд 20-80 мг-ыг үдээс өмнө уулгаад дараагийн тунг 6-8 цагийн дараа уулгана. Шаардлагатай үед хоногийн тунг 600 мг хүртэл нэмэгдүүлж болно. Эсвэл 20-40 мг-ыг булчинд буюу венийн судсаар тариад үр дүн өгтөл 2 цаг тутамд 20 мг-аар тунг ихэсгэн хэрэглэж болно.
Хүүхдэд: 2 мг/кг-аар уулгаад шаардлагатай бол 6-8 цагийн дараа 1-2 мг/кг-аар тунг ихэсгэн хэрэглэнэ. Шаардлагатай бол хоногийн тунг 6 мг/кг хүртэл ихэсгэж болно
Артерийн даралт ихсэхэд: насанд хүрэгчдэд 40 мг-аар ууж хэрэглэж болно.