Анхааруулга
1) Амиа хорлох зан байдлын сэдэл:
Өвчтөнд эпилепсийн эсрэг эмүүд нь амиа хорлох сэдэл өгөх эрсдэлийг нэмэгдүүлдэг. Иймд өвчтөнд эпилепсийн эсрэг бэлдмэл хэрэглэхдээ амиа хорлох сэдэл, сэтгэл уналт, сэтгэл санааны байдал зэргийг байнга хянах ёстой. Эпилепси болон бусад эмгэгийн үед эпилепсийн эсрэг ямар эм хэрэглэж байгаагаас хамааран өвчлөл нас баралт ихэсдэг. Эмчилгээний явцад амиа хорлох зан тухайн өвчтөнд гарч ирснээр өвчин эмчлүүлж байгаа холбоотой байж болох эсэх тухай асуудлыг шийдвэрлэх ёстой.
2. Стивен-Жонсын хам шинж, эпидермийн хордлогот үхжил: Уг эмийн эмчилгээний явцад заримдаа арьсны эпидермисын хордлогот үхжил(TEN), Стивен-жонсын хам шинж(SIS) хамт илэрсэн талаар мэдээлэл бий. Энэ урвал нь кавказын 10 000 хүн амд 1-6, харин Азийн улсуудад 10 удаагийн тохиолдол илэрсэн байдаг байна. Судалгаагаар хятадын хүн амд энэ эмийн хэрэглээний явцад энэ хоёр шинж тэмдэг (SIS\TEN) үүсгэх эрсдэлт хүчин зүйл болох HLA-В ген, HLA-В*1502 ихээхэн тодорхойлогддог. Азийн хүн амд HLA-В*1502 тархалт Гон-конг, Таиланд, малайз, филиппинд 15%, Таиванд 10%, хятадын хойд хэсгээр 4% байна. Хятадын урд хэсэг, индиан зэрэг улсад HLA-В*1502 бусдаас дунджаар 2-4% өндөр байсан. HLA-В*1502 нь япон, солонгосд 1-с бага хувьтай нь тогтоогдсон. HLA-В*1502 азиас бусад газар ихээхэн тэмдэглэгддэг \кавказ, африк гаралтай америк, испани, уугуул америк иргэд\. Иймд бэлдмэлийг хэрэглэхийг өмнө HLA-В*1502 тодорхойлсон байх шаардлагатай. Хэрэв HLA-В*1502 эерэг илэрсэн ба эрсдэлийг давж гарах чадваргүй бол карбамазепиныг хэрэглэхгүй.
Сануулга
1) Ердийн буюу хэвийн бус холимог таталттай өвчтөнүүдэд
2) Элэгний эмгэгийн өгүүлэмжтэй өвчтөн
3) Өндөр настан
4) Зүрхний эмгэг, зүрхний үйл ажиллагааны алдагдал, зүрхний булчингийн шигдээс зэргийн өгүүлэмжтэй өвчтөн
5) Бөөрний эмгэгийн өгүүлэмжтэй өвчтөн
6) Бусад бэлдмэлд цус судлалын талаас гаж нөлөө илрэн эмчилгээг зогсоож байсан өгүүлэмжтэй өвчтөн
7) Ууж хэрэглэдэг жирэмснээс хамгаалах бэлдмэл хэрэглэж буй төрөх насны эмэгтэйчүүдэд
8) Өвчтөнд таталт үүсэх давтамж нэмэгдсэн тохиолдолд
9) Жирэмсэн эмэгтэй
10) Нярай, хүүхэд болон өсвөр насныхан
11) Шингээлтийн алдагдалтай гэж сэжиглэж буй өвчтөн
12) Эмэнд хэт мэдрэг өвчтөн
13) Нүдний даралт ихдэх, шээс хаагдах эмгэгтэй өвчтөн (учир нь энэ эм нь антихолинидэвхит үйлдэлтэй)
14) Бамбай булчирхайн үйл ажиллагааны дутагдалтай өвчтөн
15) Бэлдмэл нь Шар №5 (жаргах нарны шар) агуулдаг тул үүнд хэт мэдрэг болон харшлын урвал өгч байсан гэх өгүүлэмжтэй өвчтөн