ФОСФОМИЦИН хэрэглэхийн өмнө юуг анхаарах вэ?
ФОСФОМИЦИН дараах тохиолдолд хэрэглэж болохгүй:
Фосфомицин болон найрлагад орсон бодист харшилтай бол (6-р хэсэгт бичигдсэн)
Анхааруулга ба болгоомжлол
Дараах шинж тэмдгүүдийн үед ФОСФОМИЦИН хэрэглэхийн өмнө эмч, эм зүйч, сувилагчтай зөвлөлдөнө үү.
Давсагны тэсвэржсэн халдвар,
Антибиотик хэрэглэх үеийн суулгалт.
Анхаарах шинж тэмдгүүд
ФОСФОМИЦИН нь ноцтой гаж нөлөө үүсгэж болзошгүй. Тухайлбал харшлын урвал болон бүдүүн гэдэсний үрэвсэл үүсэж болно. Эмийн эрсдэлийг бууруулахын тулд ямар нэгэн шинж тэмдэг илэрч буй эсэхийг сайтар анхаарна уу. 4-р хэсгийн “Ноцтой гаж нөлөөнүүд”-г харна уу.
Хүүхэд болон өсвөр насныхан
- 12-с доош насны хүүхдэд энэ эмийг зөвлөж болохгүй. Учир нь эдгээр насныхны хувьд аюулгүй байдал болон идэвх үйлчилгээний үр дүн тогтоогдоогүй болно.
Бусад эмүүд болон ФОСФОМИЦИН
- Одоо хэрэглэж буй жоргүй авсан эм болон бусад төрлийн эм, саяхан хэрэглэж дууссан эсвэл ирээдүйд хэрэглэхээр төлөвлөж буй эмийн талаар эмч болон эм зүйчдээ мэдэгдэнэ үү.
Дараах эмүүдийг хэрэглэж байгаа үед онцгойлон анхаарна уу:
Метоклопрамид болон бусад төрлийн хоол боловсруулах замын хөдөлгөөнийг түргэсгэдэг эмүүд нь фосфомициний шимэгдлийг бууруулах магадлалтай.
Цусны бүлэгнэлтийн эсрэг үйлдэлтэй эм нь фосфомицин болон бусад төрлийн антибиотик хэрэглэсний улмаас идэвх үйлчлэлд нь өөрчлөлт орж болзошгүй.
ФОСФОМИЦИН хоол хүнстэй хамт хэрэглэх үед
Жирэмсэн, хөхүүл болон жирэмслэлтийн өмнөх үе
Хэрэв та жирэмсэн, хөхүүл, жирэмсэн байх магадлалтай, эсхүл жирэмслэхээр төлөвлөж байгаа бол энэ эмийг хэрэглэхээс өмнө эмч болон эм зүйчээс зөвлөгөө авна уу.
Хэрэв та жирэмсэн бол эмч танд зөвхөн зайлшгүй тохиололд энэ эмийг зөвлөнө.
Хөхүүл ээжүүд нэг удаагийн ууж хэрэглэх тунгаар энэ эмийг хэрэглэж болно.
Жолоо барих болон машин механизмтай ажиллах үед
ФОСФОМИЦИН нь сахароз, глюкоз болон натри агуулсан
Хэрэв та зарим төрлийн сахар/фруктоз агуулсан бодист мэдрэг болон харшилтай бол энэ эмийг хэрэглэхийн өмнө эмчээс зөвлөгөө авна уу.
Эмийн нэг уут тутамд нь 1 ммоль (23мг)-с бага хэмжээтэй натри агуулагдсан байна.