ЦефоКэйр бэлдмэлийг өвчин үүсгэгч доор дурьдсан мэдрэг бичил биетнээр үүсгэгдсэн хүнд явцтай халдварын эмчилгээнд хэрэглэнэ.
Амьсгалыг доод замын халдвар: Streptococcus pneumonia (өмнө нэрлэж байснаар Diplococcus pneumoniae), Streptococcus pyogenes* (A бүлгийн стрептококк) болон бусад стрептококк (энтерококк жишээ нь Enterococcus faecalis-с бусад), Staphylococcus aureus (пенициллиназа ялгаруулдаг эсвэл ялгаруулдаггүй), Escherichia coli, Klebsiella species, Haemophilus influenza (ампициллинд тэсвэртэй омгуудыг оруулаад), Haemophilus parainfluenzae, Proteus mirabilis, Serratia marcescens*, Enterobacter species, индол эерэг Proteus ба Pseudomonas species (P. аeruginosa-г оруулаад).-ээр үүсгэгдсэн уушгины үрэвсэл.
Шээс бэлгийн замын халдвар: Enterococcus species, Staphylococcus epidermidis, Staphylococcus aureus*, (пенициллиназа ялгаруулдаг ба ялгаруулдаггүй), Citrobacter species, Enterobacter species, Escherichia сoli, Klebsiella species, Proteus mirabilis, Proteus vulgaris*, Providencia stuartii, Morganella morganii*, Providencia rettgeri*, Serratia marcescens, Pseudomonas species (P. аeruginosa-г оруулаад) зэрэг үүсгэгчээр үүсгэгдсэн шээсний замын халдвар. Мөн Neisseria gonorrhoeae-р (пенициллиназа ялгаруулдаг омгийг оруулаад) үүсгэгдсэн хүндрэлгүй заг хүйтэн (умайн хүзүү/шээсний суваг, шулуун гэдэсний).
Эмэгтэйчүүдийн халдвар: Staphylococcus epidermidis, Streptococcus species, Enterococcus species, Enterobacter species*, Klebsiella species*, Escherichia coli, Proteus mirabilis, Bacteroides species (Bacteroides fragilis*-ыг оруулаад), Clostridium species, ба агааргүйтэн кокк (Peptostreptococcus species ба Peptococcus species-ыг оруулаад) ба Fusobacterium species (F.nucleatum*-ыг оруулаад) зэрэг үүсгэгчээр үүсгэгдсэн аарцгийн хөндийн үрэвсэлт өвчин, эндометрит, аарцгийн целлюлитыг оруулаад.
ЦефоКэйр бэлдмэл нь бусад цефалоспоринуудтай адилаар Chlamydia trachomatis-ын эсрэг идэвхгүй байдаг. Иймээс цефалоспоринуудыг аарцгийн хөндийн үрэвсэлт өвчний эмчилгээнд хэрэглэж байгаа үед Chlamydia trachomatis нь сэжиглэж буй эмгэг төрүүлэгчдийн нэг бол хламидын эсрэг тохиромжтой хамрах хүрээг нэмэх хэрэгтэй.
Бактереми/Үжил: Escherichia coli, Klebsiella species, ба Serratia marcescens, Staphylococcus aureus ба Streptococcus species (S. pneumoniae-ыг оруулаад)-р үүсгэгдсэн.
Арьс ба арьсны бүтцийн халдвар: Staphylococcus aureus (пенициллиназа ялгаруулдаг ба ялгаруулдаггүй), Staphylococcus epidermidis, Streptococcus pyogenes (A бүлгийн стрептококк) ба бусад стрептококк, Enterococcus species, Acinetobacter species*, Escherichia coli, Citrobacter species (C. freundii*-ыг оруулаад), Enterobacter species, Klebsiella species, Proteus mirabilis, Proteus vulgaris*, Morganella morganii, Providencia rettgeri*, Pseudomonas species, Serratia marcescens, Bacteroides species, ба агааргүйтэн кокк (Peptostreptococcus* species ба Peptococcus species-ыг оруулаад) зэрэг үүсгэгчээр үүсгэгдсэн халдвар.
Хэвлийн доторх халдвар: Streptococcus species*, Escherichia coli, Klebsiella species, Bacteroides species, ба агааргүйтэн кокк (Peptostreptococcus* species ба Peptococcus*species-ыг оруулаад) Proteus mirabilis*, ба Clostridium species* зэрэг үүсгэгчээр үүсгэгдсэн хэвлийн гялтангийн үрэвсэл.
Яс ба үений халдвар: Staphylococcus aureus (пенициллиназа ялгаруулдаг болон ялгаруулдаггүй омог), Streptococcus species (S. pyogenes*-ыг оруулаад), Pseudomonas species (P. aeruginosa*-ыг оруулаад), ба Proteus mirabilis* зэрэг үүсгэгчээр үүсгэгдсэн халдвар.
Төв мэдрэлийн системийн халдвар: Neisseria meningitidis, Haemophilus influenzae, Streptococcus pneumoniae, Klebsiella pneumoniae* ба Escherichia coli* зэрэг үүсгэгчээр үүсгэгдсэн менингит ба вентрикулит.
(*) Уг организмын хувьд үр нөлөөтэй байдал нь энэ эрхтэн тогтолцоонд 10-аас цөөн халдварын үед судлагдсан.
Энтерококк (жишээ нь S.faecalis) ба Pseudomonas species-ын төрлийн олон омог нь in vitro орчинд цефотаксим натрид тэсвэртэй байдаг боловч ЦефоКэйр бэлдмэлийг мэдрэг бичил биетнээр үүсгэгдсэн халдвартай өвчтөнд амжилттай хэрэглэсэн.
Өвчин үүсгэгч бичил биетнийг ялгаж тогтоох болон цефотаксимд мэдрэг байдлыг тодорхойлохын тулд эмчилгээ хийлгэхийн өмнө бактериологийн өсгөврийн сорьц авах шаардлагатай. Мэдрэг байдлын шинжилгээний үр дүн гарахаас өмнө эмчилгээг эхлүүлж болох боловч эдгээр үр дүн гарсны дараа антибиотик эмчилгээг зохих ёсоор тохируулах шаардлагатай.
Грам эерэг ба сөрөг бичил биетнээр үүсгэгдсэн үжил гэж сэжиглэж байгаа эсвэл батлагдсан эсвэл үүсгэгч бичил биетэн нь тогтоогдоогүй зарим хүнд явцтай халдвар зэрэг зарим тохиолдолд ЦефоКэйр бэлдмэлийг аминогликозидын антибиотиктой хамт хэрэглэж болно. 2 антибиотикын шошгон дээрх зөвлөсөн тунгаар хэрэглэж болох ба халдварын явц болон өвчтөний биеийн байдал зэргээс хамаарна. Ялангуяа хэрэв аминогликозидыг өндөр тунгаар хэрэглэж байгаа эсвэл эмчилгээ удаан хугацаагаар үргэлжилж байгаа бол бөөрний үйл ажиллагааг сайтар хянах шаардлагатай. Учир нь аминогликозидууд нь бөөр болон чих хордуулах нөлөөтэй. Хэрэв цефотаксимыг аминогликозидтой хамт хэрэглэвэл бөөр хордуулах нөлөө нь хүчжиж болно.
Урьдчилан сэргийлэлт
ЦефоКэйр бэлдмэлийг хагалгааны өмнөх үед хэрэглэвэл бохирдсон эсвэл бохирдож болзошгүй гэж ангилагддаг мэс ажилбар (хэвлийн эсвэл үтрээний гистерэктоми, хоол боловсруулах замын эсвэл шээс бэлгийн замын мэс ажилбар) хийлгэж байгаа өвчтөнд зарим халдварын тохиолдлыг бууруулж болно.
Кесар хагалгаа хийлгэж буй өвчтөнүүдэд мэс заслын явцад (хүйг хавчсаны дараа) болон мэс заслын дараа ЦефоКэйр бэлдмэлийг хэрэглэх нь мэс заслын дараах зарим халдварын тохиолдлыг бууруулдаг.
Төлөвлөгөөт хагалгааны хувьд үр дүнтэй хэрэглээ нь хэрэглэх хугацаанаас хамаарна. Эдэд үр дүнтэй түвшинд хүргэхийн тулд ЦефоКэйр бэлдмэлийг мэс заслаас 1/2 эсвэл 1 1/2 цагийн өмнө хэрэглэх хэрэгтэй. Хоол боловсруулах замын мэс засал хийлгэж буй өвчтөнүүдийн хувьд мэс заслын өмнөх гэдэсний бэлтгэлийг механик цэвэрлэгээ, түүнчлэн шимэгддэггүй антибиотикоор (жишээ нь, неомицин) хийхийг зөвлөдөг
Хэрэв халдварын шинж тэмдэг илэрвэл зохих эмчилгээг эхлэхийн тулд үүсгэгчийг тодорхойлох зорилгоор өсгөврийн сорьц авах шаардлагатай.
Эмэнд тэсвэртэй бактери үүсэхийг бууруулах, ЦефоКэйр болон бактерийн эсрэг бусад эмийн үр нөлөөг дэмжихийн тулд ЦефоКэйр бэлдмэлийг зөвхөн мэдрэг бактериар үүсгэгдсэн нь батлагдсан эсвэл түүнийг хүчтэй сэжиглэж байгаа халдварыг эмчлэх эсвэл түүнээс сэргийлэх зорилгоор хэрэглэнэ.
Өсгөвөрлөлт болон мэдрэг байдлын мэдээлэл байгаа тохиолдолд бактерийн эсрэг эмчилгээг сонгох эсвэл өөрчлөхдөө тэдгээрийг анхаарч үзэх хэрэгтэй. Ийм мэдээлэл байхгүй тохиолдолд орон нутгийн тархвар судлал, мэдрэг байдлын хэв маяг нь эмчилгээг эмпирик сонгоход хувь нэмэр оруулдаг.