ПарафенКейр шахмалыг дараах өвчтөнд хэрэглэхийг цээрлэнэ:
- Аспирин эсвэл стероид бус үрэвслийн эсрэг эм хэрэглэсний улмаас хүчтэй, тааламжгүй урвал (хэт мэдрэгшил) илэрсэн өгүүлэмжтэй хүмүүс
- Ходоодны шархлаатай эсвэл саяхан болон өмнө нь ходоодны шархлаагаар өвдсөн, зүрхний хүнд хэлбэрийн дутагдалтай.
- Парацетамол эсвэл ямар нэгэн бусад бэлдмэлд харшлын урвал илэрсэн хүмүүс
- Элэг эсвэл бөөрний эмгэг
Бусад эмийн бэлдмэлтэй хамт хэрэглэх нь
Хэрэв та ямар нэгэн өөр эмийн бэлдмэл (жоргүй олгодог эмийг оруулаад) хэрэглэж байгаа, саяхан хэрэглэсэн, хэрэглэх гэж байгаа бол энэ тухайгаа эмчлэгч эмч эсвэл эм зүйчид мэдэгдэх хэрэгтэй.
Хэрэв та ямар нэгэн өөр бэлдмэлийг хэрэглэж байгаа бол ПарафенКейр бэлдмэлийг хэрэглэхийн өмнө эмчлэгч эмчтэйгээ ярилцах хэрэгтэй:
- Варфарин ба витамин К-ын эсрэг бусад эм
- Баритуратууд
- Архи
- Фенитоин
- Изониазид
- Иматиниб
- Ламотрижин
- Фенилэфрин
- Пробенецид
- Хлорамфеникол
- Метоклопрамид
- Домперидон
- Холестирамин
- Лити
- Метотрексат
- Варфарин зэрэг цус шингэлэгч эм
- Гидрокортизон ба преднизон зэрэг стероид бэлдмэл
- Шээс хөөх эм
- Ангиотензин хувиргагч ферментийг саатуулагч эм, цусны даралт бууруулах эм
- Аспирин ба стероид бус үрэвслийн эсрэг бусад эм
Жирэмсэн ба хөхүүл үе
Судалгаанаас үзэхэд жирэмсэн үед ПарафенКейр бэлдмэлийг хэрэглэсэнтэй холбоотойгоор шархлаа, цус алдалт, цооролтын эрсдэл илэрсэн байна. Ялангуяа жирэмсний сүүлийн 3 сарын турш бэлдмэлийг хэрэглэхээс зайлсхийх нь чухал. Судалгаа хязгаарлагдмал байдаг учир хөхүүл эхчүүдэд хэрэглэхдээ болгоомжлохыг зөвлөнө.
Жолоо барих ба машин механизмтай ажиллах үед
ПарафенКейр бэлдмэлийг хэрэглэх үед толгой эргэж болно. Танд хэрхэн нөлөөлж байгааг мэдэх хүртлээ машин жолоодох, машин механизм ажиллуулахаас зайлсхийх хэрэгтэй.
Анхааруулга ба болгоомжлол
- ПарафенКейр бэлдмэлийг хэрэглэж байгаа үед тамхи эсвэл архинаас татгалзах хэрэгтэй. Учир нь шархлаа эсвэл цус алдалтын эрсдэл ихэсдэг.
- Уг бэлдмэлийг хэрэглэх үед шархлаа, цус алдалт, зүрхний шигдээс, цус харвалт, элэгний гэмтэл, бөөрний гэмтэл, харааны эмгэг үүсэж болно.
- Хэрэв та бөөр, элэгний өвчин, багтраа эсвэл шархлаатай бол эмчлэгч эмчтэйгээ ярилцана. Үүнээс гадна хэрэв та хоол боловсруулах үйл ажиллагаа, зүрх, эсвэл цусны эргэлтийн эмгэгтэй бол эмчлэгч эмчдээ мэдэгдэх хэрэгтэй.
Тун хэтрэлт
ПарафенКейр бэлдмэлийн батлагдсан тун хэтрэлтийн талаарх мэдээлэл байдаггүй. Гэвч тусдаа молекулуудад нь тун хэтэрсэн тохиолдол бүртгэгдсэн.
Ибупрофен: өвдөлт намдаах, халуун бууруулах зорилгоор хэрэглэдэг жоргүй олгодог эм. Энэ нь зөв хэрэглэвэл аюулгүй эм. Гэвч маш их тунгаар хэрэглэвэл хүүхдэд ноцтой эмгэг үүсгэдэг. Хэт их хэмжээгээр хэрэглэх нь ходоодны эмгэг, ухаан балартах, бөөрний эмгэгт хүргэж болно.
400мг/кг тунгаараа ноцтой болон амь насанд аюултай гаж нөлөө үүсгэж болно.
Ибупрофены тун хэтрэлтийн шинж тэмдэг нь бэлдмэлийг хэт их тунгаар хэрэглэснээс хойш 4 цагийн дотор тохиолдоно.
Нийтлэг шинж тэмдэгт: чих шуугих, нүд бүрэлзэх, суулгах, цээж хорсох, дотор муухайрах, бөөлжих, цусны даралт багасах, сульдах, бөөр гэмтэх, шээсний хэмжээ багасах эсвэл шээс хаагдах
Парацетамол: парацетамолыг өдөр тутам сая хүүхдийн халууралтын эмчилгээнд бага гаж нөлөөтэй болон гаж нөлөөгүйгээр хэрэглэдэг боловч эмчилгээний зорилгоор хэрэглэх үед тун хэтрэх эрсдэл хэвээр байна.
Эмчлэгдээгүй парацетамолын хордлого нь ууж хэрэглэснээс хойш 2-4 өдрийн турш элэгний янз бүрийн зэргийн гэмтэл (цахилгаан явцтай элэгний дутагдлыг оруулаад) үүсгэж болно. Ховор тохиолдолд их хэмжээний тун хэтрэлт нь эхлээд хүнд хэлбэрийн ком болон бодисын солилцооны хүнд хэлбэрийн хүчилшил хэлбэрээр илэрч болно.
Нийтлэг шинж тэмдэгт: хэвлийн өвдөлт, цочромтгой болох, тархмал сульдал, хоолны дуршилгүй болох, шарлалт (арьс ба нүд шарлах), суулгах, дотор муухайрах, бөөлжих.
ПарафенКейр шахмалыг хэрэглэхэд зориулсан тусгай анхааруулга ба болгоомжлол
ПарафенКейр шахмалыг дараах бэлдмэлийн аль нэгэнтэй нь эхлээд эмчлэгч эмчтэй зөвлөхгүйгээр хэрэглэж болохгүй:
- Серотонины мэдрэлийн төгсгөлд эргэн орохыг сонгомлоор хориглогч. Стероид бус үрэвслийн эсрэг эмийн метаболизмд үйлчилж өвдөлт болон цус алдалтыг ихэсгэж болно
- Цусны даралт ихсэх эмгэгийн эмчилгээнд хэрэглэдэг цусны даралт бууруулах эмүүд нь бөөрний гэмтэл үүсэх эрсдэлийг ихэсгэж болно.
- Аспирин, ноцтой гаж нөлөө үүсгэх эрсдэлийг ихэсгэж болно.
- Шээс хөөх эм. Ибупрофентэй хамт хэрэглэж байгаа үед бөөрний дутагдал үүсэх эрсдэл ихсэж болно.
- Лити, хордлогын эрсдэл нэмэгдэж болно.
- Метотрексат, хордлогын эрсдэл нэмэгдэнэ.
- Варфарин зэрэг цус шингэлэх эм. Хоол боловсруулах замын ноцтой цус алдалтын эрсдэлийг ихэсгэж болно.
Бусад эмтэй харилцан үйлчлэх ба бусад хэлбэрийн харилцан үйлчлэл
Ибупрофен
- Варфарин зэрэг цусны бүлэн үүсэхээс сэргийлэх зорилгоор хэрэглэдэг эм
- Аспирин, диклофенак, мефенамын хүчил эсвэл напроксен зэрэг үрэвслийн эсрэг өвдөлт намдаах эм
- Цусны даралт ихсэх эмгэгийн эмчилгээнд хэрэглэдэг эм
- Бетаметазон, дексаметазон, гидрокортизон, преднизолон зэрэг стероид бэлдмэл
Парацетамол
Парацетамолын шимэгдэлт нь пропантелин, холинолитик үйлдэлтэй сэтгэл уналын эсрэг эм ба наркотик өвдөлт намдаах эм зэрэг ходоодны хоосрох явцыг бууруулдаг бодисуудын нөлөөгөөр багасдаг.
Парацетамол нь хлорамфениколын концентрацийг ихэсгэж болно.
Парацетамолыг хамт хэрэглэх нь аюултай байж болно:
- Парацетамол агуулсан бусад бүтээгдэхүүн – найрлагандаа парацетамол агуулсан нийлмэл найрлагатай бэлдмэлийг оруулаад
- Карбамазепин – эпилепси болон зарим хэлбэрийн өвдөлтийн эмчилгээнд хэрэглэдэг.