Гаж нөлөө
Цитиколин
Симптоматик гаж нөлөө: даралт буурах, сэтгэл хөөрөх, нойргүйдэх. Ерөнхийдөө эдгээр сөрөг нөлөө илүү их эсвэл багааар илрэх боловч хэрэв ноцтой гэж үзвэл шинж тэмдгийн дагуу эмчлэх боломжтой.
Пирацетам
Түгээмэл: сэтгэл зовних, хөдөлгөөн ихсэх, биеийн жин нэмэгдэх
Ховор: сэтгэл гутрал, нойрмоглох, астени, толгой эргэх
Давтамж тодорхойгүй: хэт мэдрэгшил, ажитаци, түгшүүр төрөх, хий юм харах, толгой өвдөх, нойргүйдэх, цус алдах, суулгах, дотор муухайрах, бөөлжих.
Онцгой заавар
Цитиколиныг богино хугацаанд уухад хамгийн аюулгүй байдаг (9 - 90 өдөр). Урт хугацааны аюулгүй байдлыг судлаагүй. Цитиколин хэрэглэсэн ихэнх хүмүүсд ноцтой гаж нөлөө үзүүлээгүй. Гэсэн хэдий ч зарим хүмүүс нойр алдагдах (нойргүйдэх), толгой өвдөх, суулгах, цусны даралт ихсэх, хараа муудах, цээжээр өвдөх гэх мэт гаж нөлөөг мэдэрч болно.
Пирацетам.
Тромбоцитын агрегацид нөлөөлнө.
Пирацетам нь тромбоцитын агрегацид нөлөөлдөг тул цус алдалттай өвчтөнүүд, ходоод гэдэсний шархлаа, цусархаг эмгэг бүхий цус багадалттай өвчтөнүүд, томоохон мэс засалд бэлтгэж буй өвчтөнүүд, шүдний мэс ажилбар хийлгэсэн өвчтөнүүд, мөн антиагрегантууд эсвэл антикоагулянтууд аспирин бага тунгаар хэрэглээт өвчтөнд болгоомжтой хэрэглэнэ.
Жирэмсэн, хөхүүл үеийн хэрэглээ
Цитизар П бэлдмэлийг түүний найрлага дах идэвхтэй нэгдлийн адил жирэмсэн, хөхүүл эхчүүдэд хэрэглэхийг хориглоно (пирацетам нь ихэсийн хориг нэвтэрдэг).