Та амжилттай нэвтэрлээ
Та амжилттай бүртгэгдлээ
Энэ зохимж байхгүй байна.
Ангилал:
1 тунг хоолноос 30 минутын дараа хэрэглэх ба хоногт 3 удаа хэрэглэнэ.
15-аас дээш насны хүүхэд ба насанд хүрэгсэд: 20мл (1 уут)/тун
11-14 насны хүүхэд:13мл/тун
7-10 насны хүүхэд: 10мл/тун
3-6 насны хүүхэд: 6,5мл/тун
2 настай хүүхэд: 5мл/тун
2-оос доош насны хүүхдэд хэрэглэхгүй. Гэвч шаардлагатай үед эмчид хандаж зөвлөгөө авна.
Хамраас нус гоожих, хамар битүүрэх, найтаалгах, хоолой өвдөх, ханиалгах, цэртэй ханиалгах, жихүүдэс хүрэх (ханиаднаас үүдэлтэй бие хүйт оргих, арзайх ), халуурах, толгой өвдөх, үе мөч ба булчингаар өвдөх зэрэг ханиадны шинж тэмдэгийг бууруулахад хэрэглэнэ.
1) Хүүхэд хүрэхээргүй газар хадгална.
2) Нарны шууд туяа тусахаас зайлсхийх ба чийг багатай сэрүүн газар хадгална.
3) Буруу хэрэглэхээс сэргийлэх ба чанарыг хадгалахын тулд өөр сав хайрцгаар сольж болохгүй.
тасалгааны хэмд (1-30°С) битүүмжилсэн саванд хадгална.
1) Хэрэв та согтууруулах ундаа өдөрт 3 удаа тогтмол уудаг бол эдгээр бэлдмэлийг эсвэл өвдөлт намдаах болон халуун бууруулах бусад бэлдмэлийг хэрэглэхдээ эмч, эсвэл эм зүйчээс зөвлөгөө авах хэрэгтэй. Эдгээр нь элэг гэмтээж болзошгүй.
2) Псевдоэфедрин агуулсан бэлдмэл нь цочмог явцтай тархмал экзантем хэлбэрийн идээт үрэвсэл зэрэг арьсны хүнд явцтай гаж нөлөө үүсгэж болно. Хэрэв халуурах, улайрал, эсвэл олон тооны жижиг идээт үрэвсэл ажиглагдвал уг бэлдмэлийг хэрэглэхээ зогсоох ба эмчлэгч эмч эсвэл эм зүйчээс зөвлөгөө авна.
To install this Web App in your iPhone/iPad press and then Add to Home Screen.