Хэрэглэх заалт
Яаралтайгаар үрэвсэл болон өвдөлтийг намдаах шаардлагатай байгаа дараах өвчний үед хэрэглэнэ. Үүнд:
Тулгуур хөдөлгөөний эрхтэний үрэвсэлт өвчнүүд (ревматоид артрит, серонегатив спондилоартрид болон бусад шалтгаант үений үрэвслүүд)
Тулгуур хөдөлгөөний эрхтэний бүтэцийн өөрчлөлт бүхий эмгэгүүд (остеоартрит)
Бичил талстат артритууд (тулайн артрит, хуурамч тулайн артрит)
Үений бус хэрлэг өвчин
Периартрит, бурсит, миозит, тендинит, синовит
Өвдөлтийн хам шинж дагалдсан яс булчингийн системийн бусад үрэвсэлт өвчнүүд зэрэг болно.
Наклофенийг мөн зөөлөн эдийн гэмтлийн үед үүссэн болон шүдний практикт, мэс ажилбарын дараа, хүнд хэдбэрийн мигрень өвчний цочмог хөдлөл, анхдагч альгодисменорей, өндгөвчний үрэвсэл мөн түүнчлэн бөөрний болон цөсний хатгааны үед үүссэн өвдөлтүүдийг намдаах зорилгоор хэрэглэнэ.
Хориглох заалт
Ходоод гэдэсний шархлаа өвчний хурцдал болон ходоод гэдэсний цус алдалт (мөн тийм өгүүлэмжтэй үед)
Диклофенакт болон уг бэлдмэлийн найрлаганд буй аль нэг бодист хэт мэдрэгшсэн үед
Стероид бус бүтэцтэй үрэвслийн эсрэг нөлөөт бусад бэлдмэл болон салицилатад хэт мэдрэгшсэн өвчтөн
Жирэмсэн ба хөхүүл үед
Нэг хүртэлх насны хүүхэд зэрэгт тус тус хэрэглэхгүй.