Булчинд тарих:
Цефтриаксоныг 1% лидокаины уусмалд уусгана. 2мл уусмалд 0.25г болон 0.5г, 3.5мл уусмалд 1г. Харьцангуй том булчин болох өгзөгний баруун дээд булангийн дунд гүн хэсэгт бэлтгэсэн уусмалыг тарьна. Найруулсан уусмалыг булчинд тарихад их өвдөнө тиймээс өвдөлтөөс зайлсхийхийн тулд 1% лидокаиныг шингэрүүлж /4мл-г 1 гр-д/ хэрэглэнэ. Гэхдээ энэ уусмал нь цусны судсыг гэмтээж болохгүй.
Судсанд тарих:
Цефтриаксоныг дуслаар судсанд 30 мин турш хийнэ.
Цефтриаксоныг кальцийн ион агуулдаг уусгагчид хольж болохгүй, харин 0.9% натрийн хлоридын уусмал, 0.45% натрийн хлоридын уусмал +2.5% декстроза, 5% декстроза, 10% декстроза, 5% декстроза+6% декстраны уусмалын холимог, 6-10% гидроксиэтил декстриний уусмал, нэрмэл ус зэрэгтэй хольно.
Дээр дурдсан шингэлэгч уусмалаас эсвэл бусад нянгийн эсрэг эм агуулсан уусмал руу цефтриаксоны уусмалыг нэмж, хольж болохгүй. Эмийн харилцан нөлөөллөөс шалтгаалж.
Цефтриаксоны уусмалыг тасалгааны температурт /25°C/ бэлдсэн бол 6 цагийн дараа,5°C бэлдсэн бол 24 цагийн дараа тэсвэртэй байна. Найруулсаны дараа хэвийн гэрэлд хадгалах зайлшгүй шаардлагатай биш.
Хадгалсан хугацаа, уусгагч, концентраци зэргээс хамааран уусмалын өнгө нь цайвар шараас хув шард шилжинэ.
ЭСРЭГ ЗААЛТ:
1. Цефтриаксонд харшил үзүүлсэн хүмүүс;
2. Цефалоспорины бүлгийн антибиотикт харшилтай хүмүүс;
3. Пенициллины бүлгийн антибиотикт харшилтай хүмүүс;
4. Хэсгийн мэдээ алдуулах адреналины бүлэгт харшилтай хүмүүс (жишээ нь лидокаин) зөвхөн булчинд тарихад