Хэрэглэх заалт:
Гентамициний тариаг түүнд мэдрэг нянгаар үүсгэгдсэн дараах халдваруудын эмчилгээнд хэрэглэнэ. Үүнд:
Бөөр, давсаг, шээсний сүвний үрэвсэл,
Цусан үжил, хэвлийн гялтангын үрэвсэл,
Яс болон зөөлөн эдийн халдварууд, шархны халдвар,
Түлэнхийн халдварлагдсан шархлаа;
Уушгины хатгалгаа г.м.
Хориглох заалт:
Гентамицинийг уг эмэнд харшилтай болох нь тодорхойлогдсон өвчтөнд, мөн жирэмсэн ба хөхүүл үед хэрэглэхгүй.