Гаж нөлөө ба онцгой анхааруулга:
· Аюулхай орчим өвдөх, хэхрэх, дотор муухайрах, бөөлжих, идэгдмэл шархлаа, ходоод гэдэснээс цус алдах зэрэг хоол боловсруулах замын зүгээс гаж нөлөө илэрнэ. Мөн толгой эргэх, толгой өвдөх, арьсаар тууралт гарах, загатнах, чих шуугих, сэтгэл унал, нойрмоглох, цочромтгой болох, нойргүйдэх, уур уцаартай болох, сэтгэл санаа тавгүйрхэх, бага зэргийн сонсголын эмгэг, хавагнах, зүрх дэлсэх, нүд бүрэлзэх болон харааны бусад өөрчлөлт тус тус ажиглагдана.
· Түүнчлэн харшлын урвал, элэгний үйл ажиллагааны үзүүлэлт өөрчлөгдөх, бөөрний үйл ажиллагааны алдагдал, агранулоцитоз, тромбоцитопени илэрнэ. Удаан хугацааны эмчилгээ хийлгэж буй өвчтөний цусны үзүүлэлтийг хянана.
· Диклофенак натрийг зүрх судасны өвчин, цус алдах эмгэг, кумарины бүлгийн цусны бүлэгнэлтийг саатуулах эм хэрэглэж байгаа өвчтөн, элэг ба бөөрний үйл ажиллагааны өөрчлөлт зэргийн үед болгоомжтой хэрэглэнэ.
· Бэлдмэл биед шингэн хуримтлуулах бөгөөд зарим өвчтөнийг зүрхний дутагдалд хүргэж болзошгүй.
· Харшлын цочмог урвал илэрсэн талаар тэмдэглэгдсэн байдаг. Бүтцээрээ төстэй стероид бус бүтэцтэй үрэвслийн эсрэг бусад эмүүдтэй солбицсон харшил үүсгэж болно. Дээрх бэлдмэлүүдэд харшилтай өвчтөнд цочмог харшлын урвал илэрч болно.
· Аспиринтай (эмчилгээний тунгаар) хамт хэрэглэж байгаа үед диклофенакын цусан дахь концентраци илэрхий багасна.
· Диклофенак натри нь хамт хэрэглэж буй литий агуулсан бэлдмэл ба дигоксины цусан дахь концентрацийг ихэсгэнэ.
· Глюкокортикоид болон стероид бус бүтэцтэй үрэвслийн эсрэг бусад эмтэй хамт хэрэглэхэд хоол боловсруулах замын зүгээс илрэх гаж нөлөө хүчтэй ажиглагдана. Хоёроос дээш стероид бус бүтэцтэй үрэвслийн эсрэг эмийг хамт хэрэглэхэд гаж нөлөө илрэх тохиолдол нэмэгдэнэ.
· Бэлдмэлийг бронхын багтраа болон бронхын агчилтай өвчтөн, настай өвчтөнүүдэд болгоомжтой хэрэглэнэ.
· Тромбоцитын бөөгнөрөмтгий чанар багасаж цус гоожих хугацаа ихсэж болно. Пробенецидын хагас ялгарлын хугацаа уртсана.
· Диклофенакыг толбутамид, кумарин зэрэг цусны уурагтай холбогддог бусад эмүүдтэй болгоомжтой хэрэглэнэ.