Хэрэглэх заалт
Гүн байрлалтай хураагуур судсанд бэлэн үүсэх ба уушгины артерт бүлэнт бөглөрөл үүсэхээс сэргийлэх ба эмчлэх, титэм судасны цочмог хам шинжүүд, з¿ðõíèé øèãäýýñ, захын судасны бөглөрөл зэрэгт;
Цусыг биеэс гадуур эргүүлэх эмчилгээний бүх аргуудын (жишээ нь гемодиализ) үед цус бүлэгнэхээс сэргийлэх зорилгоор тус тус хэрэглэнэ.
Хориглох заалт
Гепаринд хэт мэдрэгшсэн болон дараах тохиолдлуудаас аль нэг нь илэрсэн хүнд хэрэглэхийг хориглоно.
Үүнд:
артери нь бөглөрч шигдээс болсноос шалтгаалсан уушгины (цусаар ханиах) эсвэл бөөрний (цусаар шээх) цус алдалтаас бусад шалтгаант цус алдалтууд, тухайлбал: цусны бүлэгнэлт удааширснаас болсон цусархагших хам шинж ба бусад эмгэгүүд;
бүх төрлийн байрлалтай цус алдалт, Верльгофынөвчин зэрэг судасны нэвчимтгий чанар ихэсдэг эмгэгүүдийн үед;
байрлалаас хамааралгүйгээр, үе үе давтан цус алддаг өгүүлэмжтэй хүмүүст;
цочмогдуу явцтай халдварт эндокардит(зүрхний булчингийн дотор давхаргын үрэвсэл);
элэг ба бөөрний үйл ажиллагааны алдагдалтай хүмүүс; элэгний эд эс хүнд хэлбэрээр гэмтэж үйл ажиллагаа нь хямарсан, элэгний хорт хавдар;
цочмог ба архаг явцтай цусны хорт хавдрууд (лейкоз), цус төлжилт дарангуйлагдсанаас шалтгаалсан (апластик ба гипопластик) цус багадалт;
зүрхний булчингийн цүлхэн үүсээд удаагүй байгаа үед;
хураагуур судасныхийт үхжил;
тархинд ба ууц нуруунд хийсэн хагалгааны дараах үед, нугасанд хатгалт хийсний дараахан;
нүдний хагалгааны үед;
тархинд цус харвасан байх магадгүй тохиолдолд; тархинд цус харваад удаагүй (6 сар болоогүй)үед;
эмчилгээнд үр дүн өгөхгүй байгаа артерийн даралт хэт ихсэлт;
туяа эмчилгээ хийлгэж байх үед;
хоол боловсруулах замын шархлаа ба хавдрын эмгэг;
хүнд явцтай чихрийн шижин өвчний үед;
шокын байдалтай хүн;
түрүү булчирхайд ба элэг цөсний замд хийгдсэн хагалгааны дараа;
ураг нь зулбахаар завдаж буй эхэд; умайдаа жирэмслэлтийн эсрэг ерөндөг тавиулсан эмэгтэйд,
шинэ төрсөн нярай ба дутуу нярайд (бензилийн спиртийн найрлагатай учраас).