Хэрэглэх арга:
Гуурсан хоолойн агчилын шинжийг намдаах зорилгоор:
Урьд нь теофиллин хэрэглэж байгаагүй, гуурсан хоолойн агчилтыг яаралтай арилгах шаардлагатай тохиолдолд: Цохилтын тун 6 мг/кг-ыг венийн судсаар тариад дараа нь барих тунд шилжүүлнэ.
Тамхи татдаггүй насанд хүрэгчдэд: Цагт 0,7 мг/кг-аар 12 цаг венийн судсаар тариад дараа нь цагт 0,5 мг/кг-аар хэрэглэнэ.
Тамхи татдаг насанд хүрэгчдэд: Цагт 1 мг/кг-аар 12 цаг венийн судсаар тариад дараа нь цагт 0,8 мг/кг-аар хэрэглэнэ.
Өндөр настан болон уушгин зүрх бүхий өвчтөнд: Цагт 0,6 мг/кг-аар венийн судсаар 12 цаг хэрэглээд дараа нь цагт 0,3 мг/кг-аар хэрэглэнэ.
Зүрх болон элэгний үйл ажиллагаа дутмагшилтай насанд хүрэгчдэд: Цагт 0,5 мг/кг-аар 12 цаг венийн судсаар хэрэглээд дараа нь цагт 0,1-0,2 мг/кг-аар хэрэглэнэ.
9-16 настай хүүхдэд: цагт 1 мг/кг-аар венийн судсаар 12 цаг хэрэглээд дараа нь цагт 0,8 мг/кг-аар хэрэглэнэ.
6 сараас 9 настай хүүхдэд: Цагт 1,2мг/кг-аар венийн судсаар 12 цаг хэрэглээд дараа нь цагт 1мг/кг-аар хэрэглэнэ.
Урьд нь теофиллин агуулсан эм хэрэглэж байсан өвчтөнд: Аминофиллиныг 0,63 мг/кг-аар венийн судсаар дуслаар цусны сиийвэн дэх теофиллины концентрацийг 1 мкг/мл болтол тарина.
Бронхийн архаг багтраад:
Насанд хүрэгчдэд: хоног 600-1600 мг-ыг 3-4 удаа ууна.
Хүүхдэд: Хоногт 12мг/кг-ыг 3-4 удаа ууж хэрэглэнэ.