Хэрэглэх заалт
Флуконазолыг дараах нөхцөлд эмчилгээнд хэрэглэнэ:
Cryptococcosis: cryptococcal менингит, уушиг, арьсны криптококкын; ХДХВ-тэй өвчтөнд крипотококк дахилтаас урьдчилан сэргийлэх, эрхтэн шилжүүлэн суулгасан эсвэл дархлал дарангуйлах эмчилгээтэй үед
Системийн кандид, кандидеми, тархмал кандид, кандидын халдварын бусад хэлбэр, хэвлийн гялтан, үнхэлцэг, нүд, уушги, шээсний замын халдварууд.
Салстын кандид. Ам залгиурын, улаан хоолойн, тархмал бус гуурсан хоолой уушигны халдварууд, кандидури. Хэвийн болон дархлал суларсан өвчтөний эмчилгээнд хэрэглэнэ.
Үтрээний цочмог болон архаг мөөгөнцөр.
ХДХВ бүхий өвчтөнд мөөгөнцрийн халдвараас урьдчилан сэргийлэх, хавдрын эсийн өсөлт, эс хордуулах болон туяа эмчилгээний үед мөөгөнцөр үүсэх эрсдэлтэй өвчтөнд тус тус хэрэглэнэ.