Хэрэглэх тун болон аргачлал:
Насанд хүрэгсдэд. Хэрэглэгдэх хамгийн дээд тун нь хоногт биеийн жингийн 1 кг тутамд 3 гр триглицерид байхаар тооцно. Интралипид нь хүний энергийн хэрэгцээний 70 хүртэлх хувийг хангана. 10% болон 20%-ийн Интралипидын дусаах хурдыг судсанд 5 цагт 500 мл бэлдмэл дуслаар орохоор тохируулж тооцох бөгөөд 30%-ийн Интралипидыг 4 цагт 250 мл-ээс ихгүй байхаар тохируулан дуслаар тарьж хэрэглэнэ.
Нярай болон дутуу нярайд. 10% болон 20%-ийн Интралипидын уусмалыг нярай болон дутуу нярайд хэрэглэх тун хэмжээг хоногт биеийн жингийн 1 кг тутамд 0.5-4 гр триглицерид байхаар тооцохыг зөвлөдөг. Судсаар дусаах хурдыг цагт 0.17 гр триглицерид/кг-аас хэтрүүлж болохгүй (24 цагт < 4 гр/кг ). Хэрвээ тун хэмжээг хоногт биеийн жингийн 1 кг тутамд 4 гр триглицеридаас ихэсгэсэн тохиолдолд цусан дахь триглицеридийн концентраци, элэгний үйл ажиллагаа болон хүчилтөрөгчийн ханамжийг нарийн хянах шаардлагатай. Дутуу нярай болон жин багатай нярайд Интралипидыг 24 цагаар тасралтгүй судсаар тарьж хэрэглэх нь зүйтэй. Эхлэх тун нь хоногт 0.5-1 гр/кг байх ба тунг хоногт 0.5-1 гр/кг-аас 2 гр/кг хүртэл ихэсгэж болно.
Тосны хүчлийн дутмагшил. Интралипидыг нэн чухал тосны хүчлийн дутмагшил үүсэхээс сэргийлэх буюу засахын тулд уургийн бус энергийн хангамжийн 4-8 %-ийг орлох зорилгоор, мөн линолын болон линолейний хүчлийн хангалттай хэмжээг нөхөх зорилгоор хэрэглэнэ. Тосны хүчлийн дутмагшил нь стресстэй холбоотой илэрч байгаа тохиолдолд шаардагдах Интралипидын нийт хэмжээг ихэсгэнэ.
Хэрэглэх арга. Интралипидыг дангаар нь дуслаар, эсвэл бусад нүүрс ус, өөх тос, амин хүчил, электролит, витамин болон дагалдах бусад элементүүд агуулсан бэлдмэлүүдтэй хольж нэгэн уусмал (All in one) болгон хэрэглэж болно. Зөвхөн Интралипидтэй хамт хэрэглэхэд тохиромжтой нь батлагдсан тохиолдолд бусад нэмэлт бэлдмэлийг нэмж хэрэглэхийг анхаарна уу.
Интралипидыг нүүрс ус болон амин хүчлийн уусмалуудын адил “Y” хэлбэрийн дуслын холбогчийн тусламжтайгаар төвийн болон захын хураагуур судсаар дусаан хэрэглэж болно.
Интралипидэд өөр эмийг нэмэх бол халдвар хамгаалалтын дэглэмийг сайтар сахин хэрэглэх ёстой. Дараах бэлдмэлүүдийг нэмэн хэрэглэж болно. Үүнд:
Насанд хүрэгсдийн Виталипид N эсвэл дутуу нярайн Виталипид N;
Солувит N (Soluvit N-ны найруулах зааврыг нарийвчлан уншаарай).