Анхааруулга ба сэрэмжлүүлэг
Тадалафил эмийг хэрэглэхийн өмнө эмч эсвэл эм зүйчээс зөвлөгөө аваарай.
Бэлгийн идэвхитэй байх нь зүрхэнд нэмэлт ачаалал өгдөг тул зүрхний өвчтэй хүмүүст эрсдэл нэмж болзошгүй тул болгоомжтой байх хэрэгтэй. Хэрэв та зүрхний талаас ямар нэг асуудалтай бол эмчид хандах хэрэгтэй.
Хэрэв танд дараах асуудал илэрч байгаа бол эм хэрэглэхээс өмнө эмчид хандаарай:
> Уушигны даралт ихсэлтээс бусад зүрхний асуудалтай бол,
> Цусны даралтын өөрчлөлттэй бол,
> Удамшлын шинж чанартай нүдний ямар нэг өвчтэй бол,
> Хадуур эст цус багадалттай (цусны улаан эсийн эмгэг өөрчлөлт)
> Олон хэлбэршилт миеломтай (шавай чөмөгний хавдар)
> Лейкеми (цусны эсийн хавдар)
> Шодойн ямар нэг бүтцийн өөрчлөлттэй
> Элэгний хүнд хэлбэрийн өвчинтэй
> Бөөрний хүнд хэлбэрийн өвчинтэй бол.
Дараах хүмүүст тадалафил нөлөө үзүүлэх эсэх нь тодорхойгүй байна:
> Бага аарцгийн мэс засал хийлгэсэн,
> Түрүү булчирхай бүтнээр болон хэсэгчлэн тайруулах үед түрүү булчирхайн мэдрэл тасарсан (радикал мэдрэл тасрах простатэктоми).
Хэрэв танд гэнэт хараа муудах эсвэл хараагүй болох шинж илэрвэл Тадалафил эмийг хэрэглэхээ зогсоож эмчид яаралтай хандах хэрэгтэй.
Тадалафил хэрэглэж байсан хүмүүст гэнэт сонсгол муудах эсвэл дүлийрэх шинж илэрч байсан. Гэхдээ энэ үйл явц нь тадалафил хэрэглэсэнтэй шууд холбоотой эсэх нь тодорхойгүй бөгөөд сонсгол муудах эсвэл дүлийрэх шинж тэмдэг илэрвэл тадалафил эмийг хэрэглэхээ зогсоож яаралтай эмчид хандах хэрэгтэй.
Бэлэг эрхтний хөвчрөлийн алдагдал нь зөвхөн эрэгтэйчүүдийн эрүүл мэндийн асуудал учраас Тадалафилийг эмэгтэйчүүдэд хэрэглэж болохгүй.
Хүүхэд ба өсвөр үеийнхний хэрэглээ
Тадалафилийг 18 хүртэл насны хүүхэд ба өсвөр үеийнхэнд хэрэглэж болохгүй.