Тун болон хэрэглэх арга.
Ууж хэрэглэхэд зориулагдсан.
Хэрэглэх тунгийн сонголт нь бөөлжилт болон дотор муухайруулах сорилын хүндийн зэргээр тодорхойлогдох хэрэгтэй ба хувь хүн бүрт харилцан адилгүй байна.
Бөөлжилт дунд зэрэг үүсгэдэг хими болон туяа эмчилгээ
Насанд хүрэгчдэд: эмчилгээнээс 1-2 цагийн өмнө 8мг-р ууж, үргэлжлүүлэн 12 цаг тутамд 8мг тунгаар ууна. Химийн курс эмчилгээний үед болон эмчилгээний дараа 5 хоног тасралтгүй бөөлжих, дотор муухайралтаас сэргийлж 8мг-аар өдөрт 2 удаа хэрэглэнэ. Тунгийн дэглэмийн сонголт нь бөөлжилтийн байдал хүндийн зэргээс хамаарч тодорхойлогдоно. Хэвлийн хэсэгт нэг удаагийн өндөр тунгийн туяа эмчилгээний үед 8 цаг тутамд 8мг тунгаар уух хэрэгтэй.
Бүтээгдэхүүнийг хими болон туяа эмчилгээний үед түүнчлэн эмчилгээний төгсгөлд 1-2 хоног (шаардлагатай бол 3-5 хоног) хэрэглэнэ.
Бөөлжилт их үүсгэдэг хими эмчилгээ
Насанд хүрэгчид: Хими эмчилгээ хийхийн өмнө нэг удаагийн тун 24 мг ондансетроныг (дексаметазон натрийн фосфат-тай) хэрэглэж болно. Химийн курс эмчилгээний дараа дотор муухайралтаас сэргийлж 8мг тунгаар өдөрт 2 удаа болон эмчилгээ дууссанаас хойш 5 хоног хэрэглэнэ.
Өвчтэй хүүхэд. 4-өөс доош насны хүүхдэд энэ тунгаар хэрэглэхгүй.
Ондансетроныг хими эмчилгээний өмнө нэг удаа судсаар тарих ба үргэлжлүүлэн 12 цагийн дараа 4 мг-аар 12 цаг тутам 5 хоног ууж хэрэглэнэ. Ондансетроны нийт тун нь 32мг-аас хэтрэхгүй байна.
Мэс заслын дараа бөөлжих болон дотор муухайрах.
Насанд хүрэгчдэд мэс заслын дараа бөөлжих болон дотор муухайралтаас урьдчилан сэргийлж: Зөвлөж буй тун нь 16 мг ба мэдээ алдуулалт хийхээс 1 цагийн өмнө хэрэглэнэ. Ондансетроны өдрийн дээд тун нь 32мг-аас хэтрэхгүй.
Өвчтэй хүүхэд. Ондансетроны тарилгын уусмалыг энэ заалтаар хэрэглэхийг зөвлөж байна.
Бүх эмчилгээнүүд.
Өндөр настанд
65-аас дээш насны өвчтөнд тунг тохируулах шаардлагагүй.
Бөөрний дутагдалтай өвчтөнүүд
Бөөрний дутагдалтай өвчтөнд өдрийн тун эсвэл хэрэглэх замыг тохируулах шаардлагагүй.
Элэгний хүндэвтэр зэргийн дутагдалтай өвчтөнүүд
Элэгний хүндэвтэр зэргийн дутагдалтай өвчтөнүүдэд ондансетроны клиренс мэдэгдэхүйц багасах ба сийвэнгийн хагас задралын хугацаа мэдэгдэхүйц уртасдаг. Ийм өвчтөнд өдрийн нийт тун нь 8 мг-аас хэтрэхгүй байх ёстой.
Спатрейн/дебризоквайн (Sparteine/debrisoquine [хэм алдалтын/даралтны ихэсэлтийн эсрэг эмүүд])–ний метаболизм тааруу өвчтөнүүд.
Спатрейн болон дебризоквайны метаболизм тааруу гэж ангилагдсан өвчтөнүүдэд ондансетроны биеээр ялгарах хугацаа нь өөрчлөгддөггүй. Тиймээс ийм өвчтөнд тунг давтан хэрэглэхэд эмийн өртөлтийн түвшин нь нийт хүн амын тэрхүү түвшингээс ялгаагүй байна. Өдрийн тун эсвэл тунгийн давтамжийг өөрчлөх шаардлагагүй.
Хүүхдэд.
4-өөс доош насны хүүхдэд энэ тунгаар хэрэглэхгүй.