Клиндамицинийг халдварын явц, бусад тохиромжтой бэлдмэлийн тэсвэржилтийн тархалт, тэсвэртэй бактерит клиндамицинийг сонгох эрсдэл зэрэг хүчин зүйлээс хамаарч сонгодог.
Бактерийн эсрэг эмийн эмчилгээ нь бүдүүн гэдэсний хэвийн флорыг илэрхий өөрчилж улмаар Clostridum difficile-ын хэт үржилд хүргэж болно. Энэ нь бактерийн эсрэг бараг бүх бэлдмэлийг (клиндамицинийг оруулаад) хэрэглэх үед илэрдэг талаар мэдээлэгдсэн. Clostridum difficile нь А ба В хор ялгаруулдаг. Энэ нь Clostridum difficile хамааралт суулгалтыг үүсгэдэг бөгөөд “бүдүүн гэдэсний антибиотик хамааралт үрэвсэл”-ийн үндсэн шалтгаан болдог.
Бактерийн эсрэг эм хэрэглэсний дараа суулгалт илэрч буй өвчтөнд Clostridum difficile хамааралт суулгалт гэдэг оношийг анхаарах хэрэгтэй. Энэ нь бүдүүн гэдэсний үрэвслийг (бүдүүн гэдэсний хуурамч бүрхүүлт үрэвслийг оруулаад) даамжруулж болох бөгөөд энэ нь хөнгөнөөс амь насанд аюултай хүртэл янз бүр байж болно. Хэрэв антибиотик хамааралт суулгалт эсвэл бүдүүн гэдэсний антибиотик хамааралт үрэвсэл гэж сэжиглэж байгаа эсвэл онош нь батлагдвал бактерийн эсрэг эмийн эмчилгээг (клиндамицинийг оруулаад) зогсоох ба хангалттай эмчилгээний арга хэмжээг нэн даруй эхлүүлэх хэрэгтэй. Энэ нөхцөл байдлын үед гэдэсний гүрвэлзэх хөдөлгөөнийг дарангуйлдаг эм хэрэглэж болохгүй эсрэг заалттай байдаг.
Клиндамицин нь эмчилгээний идэвхтэй тунгаар цус тархины хоригийг нэвтэрдэггүй.
Клиндамицин нь тархи нугасны шингэнд хангалттай нэвчиж чаддаггүй учир түүнийг менингитийн эмчилгээнд хэрэглэдэггүй.
Хоол боловсруулах замын өвчний (ялангуяа бүдүүн гэдэсний үрэвсэл) өгүүлэмжтэй хүмүүст клиндамицинийг болгоомжтой хэрэглэх хэрэгтэй.
Хэрэв эмчилгээ удаан хугацаагаар үргэлжилж байгаа бол элэг ба бөөрний үйл ажиллагааг шинжлэх хэрэгтэй.
Клиндамициний хэрэглээ нь мэдрэг бус бичил биетний (ялангуяа мөөгөнцөр) хэт үржилд хүргэж болно.
Атопик дерматиттай өвчтөнд клиндамицинийг болгоомжтой хэрэглэнэ.
Клиндамициний бүрээс нь лактоз агуулдаг. Галактозын үл зохицол, Лапп лактазын дутагдал, глюкоз галактозын шимэгдэлтийн алдагдал зэрэг ховор тохиолддог төрөлхийн эмгэгтэй хүмүүст уг бэлдмэлийг хэрэглэхгүй.