Зөвлөгдсөн тунгаар эмийг хэрэглэх нь зохимжтой.
Ховор тохиолдолд ТМС талаас толгой өвдөх, ядрах, ХБЭ талаас дотор муухайрах, аюулхай орчим өвдөх, дотоод шүүрлийн талаас цусан дах сахарын түвшин буурах (комд орж болно), цусны талаас цус багадах, цус задралын цус багадалт (глюкоз-6-фосфатдегидрогеназын дутагдалтай өвчтөнд), маш цөөн тохиолдолд цусны лтсан эс буурах, харшлын урвал: арьсаар тууралт гарах, загатнах, Квинкийн хаван, анафилактик урвал (анафилаксын шок), олон хэлбэрийн шүүдэст улайлт (Стивенс-Джонсоны хам шинж), хорпдлгын шалтгаант арьсны үхжил (Лайеллын хам шинж), бусад: С витамины илүүдэл, бодисын солилцоо алдагдах, халуунд мэдрэг болох, ам хуурайших, аккомадацын саажил, шээс хаагдах, нойрмоглох гаж нөлөө илрэнэ. Эдгээр гаж нөлөөнөөс илэрвэл эмчид хандах хэрэгтэй.