Насанд хүрэгсэдийн хэрэглээ:
1) Үтрээний кандидиаз: 150мг тунгаар зөвхөн нэг удаа ууж хэрэглэнэ.
2) Кандидеми, тархмал кандидиаз болон кандидийн инвазив халдварууд: эхний өдөр 400мг тунгаар нэг удаа хэрэглээд цаашид тунг багасган 200мг тунгаар өдөрт нэг удаа хэрэглэнэ.
3) Криптококкийн менингит ба бусад криптоккоз:
o Эхний өдөр 400мг тунгаар хэрэглээд, цаашид 200-400мг тунгаар хоногт нэг удаа хэрэглэнэ.
o Эмчилгээний явцад эмнэлзүйн хариу урвал болон мөөгөнцөрийн сорилоос хамааран тун зохицулалт хийж болно.
o ХДХХ-тэй өвчтөний криптококкийн менингитийн дахилтаас сэргийлэх зорилгоор хоногт 100мг-с багагүй тунгаар хэрэглэхийг зөвлөдөг.
4) Химийн-эмчилгээ буюу туяа-эмчилгээний улмаас хүнд хэлбэрийн гранулоцитопени үүсэх магадлатай өвчтөнд нейтропени үүсэхээс хэд хоногийн өмнөөс урьдчилан сэргийлэх эмчилгээг эхлэх хэрэгтэй бөгөөд мөөгөнцөрийн халдвар үүсч болзошгүй тохиололд 150мг тунгаар өдөрт нэг удаа хэрэглээд, цаашид долоо хоногт нэг удаа 2-4 долоо хоног хэрэглэнэ.
5) Онихомикоз: 150мг тунгаар долоо хоногт нэг удаа хэрэглэнэ.
6) Хөлийн улны мөөгөнцөртөлт (tinia peds), их биеийн арьсны мөөгөнцөртөлт (tinia corporis), цавьны мөөгөнцөртөлт (tinea cruris) болон кандидиаз: 50мг тунгаар өдөрт нэг удаа буюу 150мг тунгаар 2-4 долоо хоногийн турш долоо хоногт нэг удаа хэрэглэнэ.
7) Олон өнгөт үлд (tinea versicolor): 50мг тунгаар өдөрт 1 удаа 2-4 долоо хоногийн турш хэрэглэнэ.
Өндөр настанд хэрэглэх нь:
o Хэрэв өвчтөн бөөрний үйл ажиллагааны дутмагшилгүй бол ердийн тунгаар хэрэглэнэ.
o Бөөрний үйл ажиллагааны дутмагшилтай (креатининий клиренс 40мл/минутаас бага) өвчтөнд доор дурьдсан зарчимаар тунгийн зохицуулалт хийнэ.
Жирэмсэн ба хөхүүл үед
Жирэмсэн үеийн хэрэглэх нь:
o Төрөх насны эмэгтэйчүүд жирэмслэлтээс хамгаалах үр дүнтэй аргыг хэрэглэх ёстой бөгөөд энэхүү эмийг хэрэглэж байгаа хугацаанд болон сүүлчийн тунг хэрэглэснээс хойш ойролцоогоор нэг сараас боошгүй хугацаанд жирэмслэлтээс хамгаалах хэрэгтэй.
o Ойролцоогоор 150мг тунгаар жирэмсний эхний гурван сард нэг удаа буюу эсвэл давтан хэрэглэхэд нярайд төрөлхийг гажиг үүсгэж байжээ.
o Жирэмсний гурван сартай үед Флуконазолыг өндөр тунгаар (хоногт 400-800мг) “coxidioides fungus”-н эмчилгээнд хэрэглэж байсан эмэгтэйгээс төрөлхийн хавсарсан гажигтай нярай төрж байжээ. Гэхдээ Флуконазолын хэрэглээ болон тэдгээр сөрөг нөлөөний хоорондын хамаарал нь тодорхойгүй байгаа болно.
o Амьтанд зөвхөн өндөр хортой тунгаар хэрэглэхэд эхэсийн гажиг үүсч байжээ. Харин 25мг/кг ба 50мг/кг тунгаар хэрэглэхэд эхэсд нөлөөлөөгүй байна.
o 25мг/кг ба 50мг/кг тунгаар хэрэглэхэд эхэсд бүтэцийн гажиг (илүү хавирга, бөөр тэлэгдэх) үүсгэхийн зэрэгцээ остеогенезийн өөрчлөлт илэрч байсан ажээ.
o 320мг/кг тунгаараа (хүнд зөвлөдөг тунгаас даруй 2060 дахин их) хархыг занданшуулах, ургийн гаж хөгжил үүсгэх, тухайлвал хавирга долгион-хэлбэртэй болох, цоорхой тагнай болон гавлын яс эмгэгээр хугарах зэрэг сөрөг нөлөөг ихэсгэж байжээ. Эдгээр нь харханд эстроген саатахтай адил бөгөөд жирэмсэн, эрхтэн хөгжил ба төрөх үед эстрогений түвшин багасахад хүргэж болзошгүй.
o Жирэмсний эхний гурван сард флюразолыг өндөр тунгаар (хоногт 400-800мг) хэрэглэж байсан эхээс төрөлхийн гажигийн ховор хэлбэртэй хүүхэд төрж байсан тохиолдол мэдээлэгджээ. Нярайн тийм эмгэгт хавтгай толгой, нүүр хэвийн бус болох, толгойн ерөнхий хөгжил хэвийн бус болох, цоорхой тагнай, дунд чөмөг муруйх, хавирга нимгэрэх, урт яс нимгэдэх, үе мөч гэдийх ба зүрхний зогсонгишролтот дутмагшил зэрэг хамаарагдана. Тиймээс жирэмсэн үед энэхүү эмийг хэрэглэхээс зайлсхийх хэрэгтэй.
Хөхүүл үед хэрэглэх нь:
o Флуконазол нь сийвэн дэх хэмжээтэйгээ адил концентрациар хөхний сүүгээр ялгардаг.
o Тиймээс, Дифлю бэлдмэлийг хөхүүл эхэд хэрэглэхийг зөвлөдөггүй болно.
Хүүхдэд хэрэглэх нь:
o 6 сараас бага насны нярай, нялх хүүхдэд Дифлю капсул аюулгүй хийгээд үр дүнтэй эсэх нь тогтоогпоогүй.
o 1 хоногоос 6 сар хүртэлх насны цөөн тоотой (n=29) хүүхдэд Дифлю капсулыг аюулгүйгээр эмчилгээнд хэрэглэсэн тухай мэдээлэл бий.
o Гэхдээ Дифлю капсулыг 6 сараас бага насны нялх хүүхдэд флуконазол эмчилгээ зайлшгүй шаардлагатай болохыг баталсан эмчийн тодорхойлолтгүйгээр хэрэглэхийг зөвлөдөггүй болно.