Хориглох заалт:
Удмын харшил, харшил үүсгэж болзошгүй байдлууд гипертони өвчин зэрэгт тиамины бромидыг хэрэглэхгүй.
Мэдрэлийн системийн мэдрэг чанар ихэссэн, 12 хуруу гэдэсний шархлаа өвчтэй хүмүүс болгоомжтой хэрэглэвэл зохино.
Тиамины витамин (пиридоксин), цианокобламинтай зэрэг тэрчлэн нэг шпризэнд пенициллин, стрептомицин, РР витаминтай хольж хэрэглэхийг цээрлэнэ.
Бусад эмтэй харилцан үйлчлэл:
Никотины хүчил (пиридоксин), цианобаламин зэрэг В бүлгийн витаминуудын уусмалуудтай болон пенициллин, стрептомицин зэрэг эмтэй нэг тариурт хамт тарьж болохгүй.
Эмийн сангаас олгох нөхцөл: Эмийн жороор олгоно.
Хүчинтэй хугацаа:
Үйлдвэрлэгдсэнээс хойш 3 жил хүртэл хадгалж болно.
Хадгалах хугацаа дууссан бэлдмэлийг хэрэглэж болохгүй.
Хадгалах нөцөл ба анхааруулга:
Гэрлээс хамгаалж сэрүүн газарт хадгална.
Хүүхэд хүрэхгүй газарт хадгална.