Тун ба хэрэглэх арга:
· Насанд хүрэгсдэд:
ü Чихрийн шижингийн гастропарезийн үед хүнд хэлбэрийн шинж тэмдгийг намдаах зорилгоор: 10мг тунгаар өдөрт 2 удаа булчинд буюу судсанд аажим тарьж хэрэглэнэ.
ü Ходоод гэдсийг хоослолтын(удааширсан үед) нэмэгдэлд болон гүрвэлзэх хөдөлгөөнийг дэмжих зорилгоор: 10мг тунгаар зөвхөн нэг удаа судсанд тарьж хэрэглэнэ.
ü Бөөлжилт намдаах, тухайлбал хавдрын хими эмчилгээний улмаас үүсэх бөөлжилтөөс сэргийлэх зорилгоор: 2мг/кг тунгаар судсанд цисплатин буюу бөөлжүүлэх сөрөг нөлөө ихтэй бусад хими-эмчилгээний эмээс 30 минутын өмнө хэрэглээд цаашид шаардлагатай бол 2-3 цагаар давтан хэрэглэнэ.
ü Мэс заслын дараах огилт бөөлжилтийн үед: 10-20мг тунгаар булчинд тарина.
ü Жич: Хүч багатай хими-эмчилгээний улмаас үүсэх бөөлжилтөөс сэргийлэх зорилгоор: 1мг/кг тунгаар судсанд тарина.
· Хүүхдэд:
ü Ходоод гэдсийг хоослолтын(удааширсан үед) нэмэгдэлд болон гүрвэлзэх хөдөлгөөнийг дэмжих зорилгоор: 6 хүртэлх настай хүүхдэд 0.1мг/кг тунгаар зөвхөн нэг удаа судсанд тарьж хэрэглэнэ. 6-14 настай хүүхдэд 2.5-5.0мг тунгаар нэг удаа хэрэглэнэ.
ü Жич: Тунг 0.5мг/кг-аас хэтрүүлж болохгүй бөгөөд экстрапирамид урвалыг харгалзан тунг багасгах буюу эмчийн зөвлөмжөөр хэрэглэнэ.