Хэрэглэх заалт:
Ринитийн илрэлтэй амьсгалын замын цочмог өвчлөл (хамрын ханиад), цочмог харшлын ринит, полиноз, синусит, евстахиит, дунд чихний үрэвсэл (хамар залгиур хоолойн салст бүрхүүлийн хаванг бууруулах зорилгоор хам эмчилгээнд), хамрын хөндийг дурандах, хамрын хөндийн бусад оношлогооны ажилбаруудад өвчтнийг бэлтгэхэд хэрэглэнэ.
Хориглох заалт:
Бэлдмэлийн найрлага дахь бүрэлдэхүүн хэсгүүдэд хэт мэдрэг, артерийн даралт ихсэх, зүрхний хэм хурдсах, илэрхий судас хатууралт, нүдний даралт, атрофик ринит, гипертиреоз, тархины бүрхүүлд мэс ажилбар хийгдсэн өвчтөн (өгүүлэмжтэй), арьсны үрэвсэл эсвэл хамрын үүдэвчний салтсын эмгэг, транссфеноидал гипефизэктомийн дараах байдал, жирэмсэн, 6 хүртэлх насны хүүхэд ( 0.1%-ийн уусмал), 2 хүртэлх насны хүүхэд (0.05% -ийн уусмал ) хэрэглэхийг цээрлэнэ.
Моноаминоксидаз хориглогчид (хэрэглэснээс хойших 14 хоногт) гурван цагираг, дөрвөн цагирагт сэтгэл гутралын эсрэг эмүүд, бусад судас нарийсгах (деконгестанат) бэлдмэлүүд, артерийн даралт нэмэгдүүлэх эмүүд хэрэглэхийг хориглоно.