Тусгай анхааруулга ба хэрэглээний урьдчилан сэргийлэх арга хэмжээ:
Гемодиализтай өвчтөнд буюу хорт хэлбэрийн гипотензи буюу гиповолемитэй (цусны эргэлтийн эзэлхүүн багасах) өвчтөнд судас тэлссэнээс болж цусны даралт ихээхэн буурах тул нифедипинийг онцгой анхаарал болгоомжтой хэрэглэнэ.
Шигдээсийн дараах үеийн титэм судасны ангиоспазмын эмчилгээнд нифедипинийг хэрэглэх бол зөвхөн титмийн цусны эргэлт тогтвортой болсон үед буюу миокардын шигдээс болсноос хойш 3-4 долоо хоногийн дараа эмчилгээг эхэлнэ.
Усан үзэм жимс нь нифедипиний хувиралтыг саатулдаг тул цусны сийвэн дэх концентраци ихсэж, эмийн цусны даралт бууруулах үйлдлийг хүяжүүлнэ. Нифедипин хэрэглэснээр шээсэн дэх ваниллилманделийн хүчлийн концентрацийг спектрфотометрээр тодорхойлох үед хуурамч-эерэг үр дүн илрэхэд хүргэж болзошгүй (гэвч, энд үзүүлж буй нөлөө нь өндөр-идэвхит шингэний хроматографийн аргыг ашиглаж байх үед ажиглагдаагүй).
Ходоод гэдэсний замыг хүятэй агшаан хөндийг нарийсгадаг эм нь гэдэс түгжрэх шинж тэмдэг үүсгэж болзошгүй тул ихээхэн анхаарал болгоомжтой хэрэглэнэ. Маш ховор тохиолдолд мэс засал эмчилгээ шаардагдахуйц цөсний чулуу үүсгэж болзошгүй.
Ходоод гэдэсний замын эмгэгшлийн өгүүлэмжгүй өвчтөнд ганц нэг тохиолдолд түгжрэл үүсэх шинж тэмдэг илэрч байсан нь тэмдэглэгдсэн.
Эмийн бэлдмэлийг өлөн болон өлөн гэдэс-нарийн гэдэсний стом (бүдүүн, шулуун гэдэс тайран авах мэс засал (роктоколектоми) хийсний дараа нарийн гэдэсний ханыг гэдэсний гаргах мэс ажилбар (илеостоми)-тай өвчтөнд хэрэглэхийг хориглоно.
Эмийн бэлдмэлийг хэрэглэснээр барийн тодосгогч бодис ашиглан гарсан рентгений үр дүнг хуурамч-эерэг болгон өөрчилж болзошгүй (жишээлбэл, гэмтэлтэй хэсэг дүүрсэн байвал полип гэж тодорхойлох).
Элэгний үйл ажиллагааны дутмагшилтай өвчтөн хяналтанд байх ба хүнд хэлбэрийн тохиолдолд тунг багасгах шаардлагатай.
Нифедипин нь цитохром Р450 3А4 системийн тусламжтай хувирдаг тул нифедипиний шимэгдэлтийн үеийн анхдагч хорогдол буюу элименацийг ихэсгэж болох юм.
Цитохром Р450 3А4 системийг хөнгөн болон дунд зэргээр дарангуйлах мөн цусны сийвэн дэх нифедипиний концентрацийг ихэсгэх нөлөө бүхий бэлдмэлд дараах эмүүд орно. Жишээлбэл:
Макролидийн бүлгийн антибиотикууд (эритромицин гэх мэт);
ХДХВ портеаза хориглогчид (ритонавир гэх мэт);
Азолын бүлгийн мөөгөнцрийн эсрэг эмүүд (кетоконазол гэх мэт);
Нефазодон ба флуоксетин (сэтгэл гутралын эсрэг эм);
Хинипристин/делфопристин;
Вальпроины хүчил;
Циметидин.
Нифедипинийг эдгээр эмийн бэлдмэлүүдтэй хамт хэрэглэх тохиолдолд цусны даралт хянах мөн шаардлагатай тохиолдолд нифедипиний тунг бууруулах арга хэмжээ авахыг зөвлөж байна.
In vitro орчинд хийсэн зарим нэг салангид туршилтаар кальцийн антагонист ялангуяа нифедипиний хэрэглээ болон алсдаа үр тогтох чадвар алдагдуулах сперматозын эргэх шинж чанартай өөрчлөлтийн хооронд хамаарал байгааг тогтоосон. Кальцийн антагонистууд жишээлбэл нифедипин нь хэрвээ in vitro орчинд үр тогтоох чадварыг доройтуулах өөр шалтгаан байхгүй бол энэхүү феноменийг түүний хамааралтай гэж тооцож болно.
Урьд нь нифедипин хэрэглэж байсан тохиолдол болон ишемийн өвдөлтийн хооронд хамааралтай байж болзошгүй тохиолдолд уг эмийг хэрэглэж болохгүй.
Ялангуяа уг эмийн эмчилгээний эхэн үед зүрхний бахын үед уналт таталт олонтаа тохиолдох ба түүний хугацаа болон эрчим нь ихсэж болзошгүй.
Үндсэн үйлчлэгч бодис нь нифедипин бүхий эмийн бэлдмэлийг зүрхний бахын хурц өвдөлттэй өвчтөнд хэрэглэхийг хориглоно.
Чихрийн шижинтэй өвчтөн нифедипин хэрэглэх тохиолдолд зүгшрүүлэх эмчилгээн зохицуулах шаардлагатай байж болзошгүй.
Эмийн бэлдмэл нь лактоз агуулна. Хэрэв зарим төрлийн сахарт тэсвэргүй тохиолдолд эмчилгээг эхлэхээс өмнө эмчээс зөвлөгөө авах шаардлагатай.
Эмийн бэлдмэлийг артерийн даралт маш бага үед (цусны дээд даралт 90мм м.у.б-аас бага буюу хүнд хэлбэрийн артерийн даралт багасалт) мөн түүнчлэн зүрхний үйл ажиллагааны хүнд хэлбэрийн дутагдал (тэнцвэржилт алдагдсан зүрхний дутагдлын хүндрэл)-тай тохиолдолд анхаарал болгоомжтой хэрэглэнэ.
Нифедипинийг хүнд хэлбэрийн артерийн даралт багасалт (систолын даралт 90мм м.у.б-аас бага), хүнд хэлбэрийн тархины цусны эргэлтийн эмгэг, хүнд хэлбэрийн зүрхний дутагдал, хүнд хэлбэрийн аортын нарийсал, чихрийн шижин, элэг ба бөөрний эмгэг зэрэг зөвхөн эмнэлзүйн байдал тогтвортой байгаа тохиолдолд хэрэглэх бол өндөр тунгаар хэрэглэхээс зайлсхийх хэрэглэнэ.
Уг эмийг өндөр настай өвчтөнд (60-аас дээш настай) онцгой болгоомжтой тунг тохирууланм хэрэглэнэ.