Тусгай анхааруулга
Пирацезиний® найрлаганд циннаризин орсон тул, бэлдмэл тамирчдын допингийн шинжилгээнд эерэг хариу урвал үзүүлж болзошгүй.
Пирацезин® нь пирацетамын дан эмчилгээний үед өвчтөнд сэтгэл хүчдэл болон нойргүйдэл илэрсэн үед сонгон хэрэглэх бэлдмэл болно.
Кортикаль миоклонитэй өвчтөний эмчилгээний үед эмчилгээг гэнэт зогсоохоос зайлсхийх хэрэгтэй (дахин хөдлөх эрсдэлтэй).
Сэтгэцийн өөрчлөлттэй өвчтөнд гаж нөлөө үүсэх эрсдэл өндөртэй. Хүнд өвчтөнд зүрхний титэм судасны дутмагшил хурцдах эмгэгшил олонтаа үүсдэг ба энэ тохиолдолд тунг багасгах буюу эмчилгээг зогсоох хэрэгтэй.
Циннаризин нь гистаминий эсрэг идэвхтэй тул энэхүү эм нь арьсны харшилын сорилын үр дүнд нөлөөлж болзошгүй тул уг сорилыг Пирацезиныг® хэрэглэснээс хойш 4 хоног өнгөрсний дараа л хийж болох юм.
Цус бүлэгнэлт өөрчлөгдсөн, мэс ажилбар хийлгэсэн болон цус алдалттай өвчтөнд энэхүү эмийг болгоомжтой хэрэглэх нь зүйтэй.
Тун хэтрэлт
Тун хэтрэлтийн шинж тэмдэг нь циннаризиний холинолитик үйлдэл давамгайлсантай холбоотойгоор илэрдэг. Эйфори, хий үзэгдэл илрэх, нойр өөрчлөгдөх (ухаан балартах, ухаан алдах, кома), дотор муухайрах, бөөлжих, экстрапирамид өөрчлөлт илрэх, гипотони ба татах зэрэг шинж илэрдэг.
Эмчилгээ: шинж тэмдэгийн эмчилгээ хийнэ.
Гаж нөлөө
Арьсны урвалууд: зарим тохиолдолд – тууралт гарах, загатнах ба гэрэлд мэдрэгших урвал илэрнэ.
Шүлсний ялгаралт ихсэх, толгой эргэх, салганах, мэдрэл цочирдох (түүний дотор ганц нэг тохиолдолд бэлгийн талаас), цочромтгой болох, тайван бус болох, нойр өөрчлөгдөх, бие сулрах, дотор муухайрах, бөөлжих, суулгах ба хэвлийгээр өвдөх шинж илэрдэг.