Хэрэглэх заалт:
Цусны сийвэнг орлох, хордлого тайлах бэлдмэл. Шок, коллапс, түлэгдэлт, хөлдөлт, удаан хугацаагаар бөөлжих, суулгах үед, мөн хурц хэлбэрийн перитонит ба гэдэсний түгжрэл, гэдэсний цоорлын гаралтай ус давсны тэнцвэр алдагдах үед тус тус хэрэглэнэ. Бодисын солилцооны алкалоз, янз бүрийн шалтгаантай шингэн алдалтын үед шингэн сэлбэх зорилгоор хэрэглэнэ.