Хэрэглэх арга, тун:
Захын мэдрэлийн мэдээгүйжүүлэлтэнд 1-2% уусмал; дээд тун 400мг (2%- ийн 20мл)
Мэдрэлийн сүлжээнд хориг үүсгэхэд 2%- ийн 5- 10мл
Нугасны хатуу хальсны гаднах мэдээгүйжүүлэлтэнд (эпидураль) 1-2%- ийн уусмал (300мг- аас ихгүй)
Лиокаины үйлдлийн үргэлжлэх хугацааг уртасгахын тулд 0,1%- ийн адреналины уусмалыг нэмнэ.
Нүдний практикт лидокаины 2% ба 4%- ийн уусмалыг хагалгаа буюу шинжилгээний өмнө 2 дуслаар 30- 60 минутын зайтай 2- 3 удаа нүдэнд дусаана.
Мөгөөрсөн хоолойд гуурс тавих, бронхоэзофагоскопи хийх, полип авах гайморын хөндийг цоолох зэрэгт 1- 2%- ийн хааяа 5%- ийн уусмалыг 20мл- ээс ихгүй хэмжээгээр хэрэглэнэ. Уусмалыг хэрэглэхийн өмнө 0,1%- ийн адреналины уусмалыг 10мл- т 1 дусал ноогдохоор тооцож нэмнэ. (5дуслаас ихгүй)
Лидокайныг аритмийн үед хэрэглэхдээ эхлээд дунджаар 80мг тунгаар судсанд аажим тарьж дараа нь минутанд 2мг орохоор тооцон судсанд дуслаар тарина. Үүний тулд 2%- ийн 6мл лидокаины уусмалыг 60мл натрийн хлоридын изотоник уусмалд шингэлнэ. Хоногт тарих уусмалын нийт хэмжээ ойролцоогоор 1200мл байна.