Гаж нөлөө:
Бэлдмэлийг хэрэглэх үед зүрх судасны системийн талаас толгой өвдөх, хавагнах, нүүр улайх, зүрх дэлсэх, зарим тохиолдолд жинхэнэ өвчний үр дагавараас ялгах боломжгүй гаж нөлөөнүүд (зүрхний шигдээс, цээжээр өвдөх, зүрхний хэмнэл алдагдах) илрэх, ядрах нойрмоглох, зарим тохиолдолд сэтгэл санааны байдал өөрчлөгдөх, хараа өөрчлөгдөх, дотор муухайрах, хэвлийгээр өвдөх, гэдэсний үйл ажиллагаа хямрах, буйлны гиперплази, цөс зогсонгиших, шарлах, элэгний ферментийн түвшин өөрчлөгдөх, их шээх, гинекомасти, булчингийн талаас үе булчин өвдөх, арьсаар тууралт гарах, загатнах, улайх зэрэг харшлын урвал тус тус илэрч болзошгүй.