Хамрын ханиад, (вирус, бактери) харшлын гаралтай хамар битүүрэл, тоос тоосонцор, орчны бохирдол, амьсгалын замын өвчлөлөөс урьдчилан сэргийлэх, эмчлэхэд хамар угаагч Коко Клеин давс хамгийн үр дүнтэй.
Яагаад чих хамар хоолойн эмч нар хамар угаагчийг зөвлөдөг вэ?
-Хамрын ерөнхий болон дайвар хөндийн үрэвсэл /гайморит/
-Хамрын архаг цочмог ринит /нусгайтах/
-Улирлын болон ажиллах орчны нөлөөтэй харшлын үед
-Ханиад томуу, вирус болон бактерын гаралтай бүх төрлийн үрэвслийн үед хамар битүүрэх шинж тэмдэг илэрнэ.
Хамар битүүрэх нь шууд болон шууд бусаар олон сөрөг нөлөөг дагуулах бөгөөд амьдралын чанарыг бууруулдаг.
Хамар битүүрэхээр нус дүүрсэн гэж боддог. Гэтэл нус дүүрэх шалтгаан харьцангүй ховор бөгөөд дийлэнхдээ хамрын самалдаг хөөсөн байдаг. Хамрын самалдаг гэдэг нь агаарыг бүлээсгэж, чийгшүүлж, бохирдлыг шүүж, шүүрэл ялгаруулах үйлдэлтэй салст бүрхэвчээр хучигдсан хялгасан судсаар баялаг зөөлөн эд юм.