Хэрэглэх заалт:
1. Гуурсан хоолойн багтраа:
– гуурсан хоолойн багтрааны сэдрэлийн үеийн эмчилгээ, үүнд хүнд явцтай гуурсан хоолойн багтрааны дахилт хамаарна;
– аллергений болон биеийн ачааллын шалтгаантай гуурсан хоолойн агчилаас сэргийлэх;
– гуурсан хоолойн багтрааны урт хугацааны барих эмчилгээний нэг бүрэлдэхүүн хэсэг болгож.
2. Эргэн сэргэх боломжтой уушигны архаг бөглөрөлтөт өвчин (УАБӨ), архаг бронхит.
Эсрэг заалт:
– бэлдмэлийн аль нэг бүрэлдэхүүн хэсэгт хэт мэдрэг байх;
– 2 наснаас бага хүүхдэд;
– жирэмслэлт.
Болгоомжтой хэрэглэх заалт: тахиаритми, миокардит, зүрхний гажиг, аортын нарийсал, зүрхний ишеми, зүрхний архаг хүнд дутагдал, артерийн гипертензи, тиреотоксикоз, феохромоцитом, ээнэгшилгүй чихрийн шижин, глауком, эпиприпадки -уналтууд, бөөр болон элэгний дутагдалын асуумжтай мөн сонгомол бус β-адреноблокаторыг хамт хэрэглэх шаардлагтай, хөхүүл үе зэрэг орно.
Жирэмсэн болон хөхүүл үеийн хэрэглээ:
Жирэмсэний хугацаанд хэрэглэхгүй.
Хөхүүл үед болгоомжтой хэрэглэнэ (сальбутамол нь хөхний сүүгээр ялгардаг эсэх нь тодорхой бус). Зөвхөн эхэд үзүүлэх эерэг үр дүн нь хүүхэд илэрч болзошгүй аливаа эрдэлээс илүү байгаа тохиолдол хэрэглэнэ.