Та амжилттай нэвтэрлээ
Та амжилттай бүртгэгдлээ
Энэ зохимж байхгүй байна.
Ангилал:
Бэлдмэлийн тунг өвчний байдал, үүсгэгчийн амоксициллинд хэр мэдрэг зэргийг харгалзан өвөрмөц сонгоно. Насанд хүрэгсдэд, 10-аас дээш насны хүүхдэд (40кг-аас дээш жинтэй) 0.5г-аар хоногт 3 удаа, өвчний хүнд үед 1г-аар хоногт 3 удаа, 4-10 насны хүүхдэд 0.25г-аар 3 удаа, 2-5 настайд 0.125г-аар, 2-оос доош насны хүүхдэд 20мг/кг-аар (хоногийн тунг 3 хувааж хэрэглэх) тус тус хэрэглэнэ. Хүндрээгүй цочимог заг хүйтэн өвчнийг эмчлэхэд 3г-аар нэг удаа уулгана. Ингэхдээ 1г пробенецидтэй хамт хэрэглэвэл сайн. Эмэгтэйчүүдэд дээрх тунгаар давтан хэрэглэнэ.
Хэрэглэх заалт: Амьсгал ба шээсний замын халдварууд, перитонит, эндометрит, арьс зөөлөн эдийн халдвар болон бусад пенициллинд мэдрэг нянгуудаар үүсгэгдсэн өвчнүүдэд хэрэглэнэ.
Хориглох заалт: Амоксициллинд хэт мэдрэг хүмүүс, халдварт мононуклеозын үед хэрэглэхгүй. Харшилтай хүмүүст маш болгоомжтой хэрэглэвэл зохино.
Амоксициллин 500 мг капсултай эмийг хуурай, сэрүүн нөхцөлд (250С-аас дээшгүй) гэрлээс хамгаалж, хүүхэд хүрэхээргүй газар хадгална.
Бөөлжис хүрэх, бөөлжих, суулгах, хааяа хэвлийгээр өвдөх, чонын хөрвөс туурах, хамар, нүдний салст үрэвсэх зэрэг харшлын урвал илэрч болно. Хааяа халуурах, үе өвдөх, маш ховор тохиолдолд анафилаксын шок үүсч болзошгүй.
To install this Web App in your iPhone/iPad press and then Add to Home Screen.