Хэрэглэх арга, тун:
Хэрэв өөрөөр заагаагүй бол дараах тунгаар хэрэглэхийг зөвлөнө.
Насанд хүрэгсэд болон 14-с дээш насны өсвөр насныхан: 1 уут бэлдмэлийг хоногт 1 удаа (хоногт 600мг ацетилцистеин) хэрэглэнэ.
АЦЦ бэлдмэлийн үйлдлийг зохих ёсоор гаргахын тулд эм хэрэглэх зааврыг нарийн баримтална.
Хэрэглэх арга:
Хоолны дараа халуун ундаа хэлбэрээр ууж хэрэглэнэ.
АЦЦ 600мг бэлдмэлийг аяганы талаас багагүй хэмжээний хүйтэн усанд хийж уусгаад дараа нь халуун ус (гэхдээ буцлам биш) аягыг дүүртэл нь нэмнэ. Уусмалыг хутгах ба уусмалын хэм уухад тохиромжтой болох үед ууж хэрэглэнэ.
Хүйтэн усыг халуун устай холихыг (эсрэгээрээ биш) анхаарах хэрэгтэй.
Бэлтгэсэн уусмалыг бэлтгэсний дараа шууд ууна.
Шингэн нэмж хэрэглэснээр бэлдмэлийн цэр шингэлэх үйлдлийг нь ихэсгэдэг.
Үргэлжлэх хугацаа:
Эмчилгээний үргэлжлэх хугацаа нь өвчний явц болон хэлбэрээс хамаарна.
Богино хугацааны ханиад шуухинааны үед 5-7 хоног үргэлжилнэ.
Архаг явцтай бронхит болон муковисцидозын үед ээлж эмчилгээ илүү удаан хугацаагаар үргэлжилнэ. Эмчилгээний үргэлжлэх дээд хугацаа 3-6 сар байна.
Бэлдмэлийг хэрэглэлгүй мартаж өнгөрөөх:
Хэрэв та бэлдмэлийн 1 удаагийн хэрэглээг мартаж өнгөрөөсөн буюу эсвэл маш бага тунгаар хэрэглэсэн бол дараагийн тунг хэрэглэх хугацааг хүлээх ба тунгийн зөвлөмжийн дагуу бэлдмэлийг үргэлжлүүлэн хэрэглэнэ.