Анхааруулга болон болгоомжлол:
Эритромицин болон бусад макролидын бүлгийн антибиотикийн адилаар хүнд явцтай харшлын урвал (судасны хаван, анафилаксын урвал (ховор тохиолдолд үхэлд хүргэсэн)) ховор тохиолдолд илэрсэн талаар тэмдэглэгдсэн байна. Удаан хугацааны ажиглалтын үед эдгээр харшлын урвалын зарим шинж тэмдгүүд дахиж илэрсэн бөгөөд энэ үед шаардлагатай эмчилгээг хийсэн.
Бүх антибиотикын нэгэн адилаар мэдрэг бус бичил биетний (мөөгөнцөр) давтан халдварын шинж илрэхэд бэлэн байна.
Макролидын бүлгийн антибиотик хэрэглэсэнтэй холбоотойгоор бүдүүн гэдэсний хуурамч мембрант үрэвсэл илэрсэн тохиолдол тэмдэглэгдсэн. Уг оношийг азитромицины эмчилгээг эхэлсний дараа суулгалт илэрч байгаа өвчтөнд анхаарна.
Эрготизм үүсэх боломжтой учир азитромициныг эрготамин болон түүний уламжлалын бэлдмэлтэй хамт хэрэглэж болохгүй.
Макролидын бүлгийн бусад антибиотикийг хэрэглэх үед зүрхний реполяризацийн үе болон QT интерваль уртсаж зүрхний хэмнэл алдагдах, трепетани-мерцани үүсэх эрсдэл ихсэнэ. Иймээс азитромициныг дараах тохиолдлуудад хэрэглэж болохгүй.
QT интерваль төрөлхийн болон олдмолоор уртассан өвчтөн
Зүрхний хэмнэл алдагдлын эсрэг 1А болон 3 бүлгийн бэлдмэл болон цизаприд, терфенадин зэрэг QT интервалийг уртасгах үйлдэлтэй бусад бэлдмэлүүдтэй хамт хэрэглэх
Электролитийн тэнцвэрийн алдагдалтай өвчтөн тухайлбал: гипокалиеми, гипомагниеми
Эмнэл зүйн ач холбогдол бүхий брадикарди, зүрхний хэмнэл алдагдал болон зүрхний хүнд дутагдалтай өвчтөн
Азитромициныг өвчтөнд хэрэглэхээс өмнө дараах зүйлийг анхаарах хэрэгтэй.
Эритромицин А-д тэсвэртэй байдал өндөртэй бүс нутагт азитромицин болон бусад антибиотикуудад мэдрэг байдлыг анхааралдаа авах нь хамгийн чухал юм.
Макролидын бүлгийн бусад антибиотикт өндөр тэсвэртэй (> 30%) Стрептококк пневмони нь Европын зарим орнуудад азитромицинд тэсвэртэй болсон талаар тэмдэглэгдсэн байна. Иймээс стрептокок пневмони-р үүсгэгдсэн халдварын эмчилгээнд үүнийг анхаарах хэрэгтэй.
Цээрлэлт:
Азитромицинд болон бэлдмэлийн найрлаганд орсон туслах бодисууд, макролидын бүлгийн бусад антибиотикт хэт мэдрэг хүмүүс хэрэглэхийг цээрлэнэ.