Бэлдмэлийг яг зааврын дагуу эсвэл эмч, эм зүйчийн зөвлөсний дагуу хэрэглэнэ үү.
Танд эргэлзээтэй зүйл байгаа бол эмч эсвэл эм зүйчээс зөвлөгөө авна уу.
Фарингосепт 10 мг (амбазон 30-50 мг) хүлхдэг шахмалыг өдөрт 3-5 удаа нийт 3-4 хоног хэрэглэнэ.
Фарингосепт 10 мг хүлхдэг шахмалыг зажлахгүй, амны хөндийд аажим уусган хэрэглэнэ. Фарингосепт 10 мг хүлхдэг шахмалыг хоолны дараа (15-30 минут) хэрэглэнэ; мөн хэрэглэснээс хойш 2-3 цагийн дараа хоол, ундны зүйл хэрэглэхийг зөвлөдөг. Заагдсан тунг хэтрүүлэн хэрэглэхгүй. Хэрэв шинж тэмдэг хэвээр байвал эмчид яаралтай хандана уу.