Тун ба хэрэглэх арга:
Булчинд буюу венийн судсанд аажим тарьж хэрэглэнэ.
Насанд хүрэгсдэд: 2-4гр хоногийн тунг 3-4 хувааж хэрэглэнэ. Хүнд хэлбэрийн халдварын үед (менингит г.м.) хоногийн тунг 12гр хүртэл ихэсгэж болно.
Хүүхдэд: 25-100мг/кг хоногийн тунг 3-4 хувааж хэрэглэнэ. Хүнд хэлбэрийн халдварын хоногийн тун нь 200 мг/кг байж болно.
Дутуу нярайд: 12.5-25мг/кг хоногийн тунг 2 хувааж хэрэглэнэ.
Судсанд дуслаар тарих:
Ампициллиныг натрийн хлоридоор шингэлэх нь глюкозын уусмалаар шингэлснээс илүү тогтвортой байдаг. Хоногийн тун нь булчинд тарихтайгаа адил байна.
Антибиотик эмчилгээний бүрэн ээлж нь 7 хоног байна.