Гаж нөлөө
Ходоод гэдэсний замд илрэх өөрчлөлт:
Өрц орчим өвдөх, дотор муухайрах, бөөлжих, суулгах, глоссит, стоматит, аманд «металл» амтагдах, хоолны дуршил буурах, анорекси, гэдэсний колик, амны хөндийн салст хуурайших, өтгөн хатах, панкреатит (түр зуур), хэлний өнгө өөрчлөгдөх / «хэл өнгөртөх» (мөөгөнцрийн микрофлорын ургалтаас шалтгаалж).
Дархлалын систем гарах өөрчлөлт:
Судас мэдрэлийн хаван, анафилаксийн шок.
Мэдрэлийн системд гарах өөрчлөлт
Захын мэдрэхүйн нейропати, толгой өвдөх, татах, толгой эргэх, энцефалопати үүсэх, тархины цочмогдуу хам шинж үүсэх (орчны баримжаа алдагдах, хөдөлгөөн удаашрах, атакси, дизартри, гэдрэг алхах, нистагм, салганах), метронидазолын хэрэглээг зогсоосны дараа эргэн хэвэндээ орно, асептик менингит.
Сэтгэцийн өөрчлөлт:
Сэтгэцийн өөрчлөлт, ухаан балартах, хий юм харах, сэтгэл гутрал, нойргүйдэх, хөөрлийн байдал, цочромтгой болох
Харах эрхтэнд гарах өөрчлөлт:
Түр зуур харааны хямрал диплопи, миопи, бүрэлзэх, харах чадвар буурах, өнгөний ялгарал алдагдах шинжээр үүснэ; харааны мэдрэлийн нейропати/неврит.
Цус, тунгалагийн системд гарах өөрчлөлт:
агранулоцитоз, лейкопени, нейтропени, тромбоцитопени.
Элэг, цөсний замд гарах өөрчлөлт:
«элэгний» ферментүүд ихсэх (аспартатаминотрансфераз, аланинамино-трансфераз, шүлтлэг фосфатаз), холестаз, холимог гепатит, элэгний гэмтэл үүснэ, заримдаа шарлалт хамт явагдана; метронидазол хэрэглэж буй өвчтөнд бусад антибиотикууд хослуулан хэрэглэхэд элэг шилжүүлэн суулгах шаардлагатай элэгний гэмтэл үүсэж болно.
Арьс, өөхөн эдэд гарах өөрчлөлт:
Тууралт, загатнаа, халуун оргих, чонон хөрвөс, арьсны цэврүүт тууралт, Стивенс-Джонсоны хам шинж, эпидермийн хордлогот үхжил.
Бөөр, шээс дамжуулах замд илрэх өөрчлөлт:
Шээсний өнгө өөрчлөгдөн хүрэн-улаан болох, метронидазолын усанд уусдаг метаболит шээсэнд илрэх, дизури, полиури, цистит, шээс задгайрах, кандидоз.
Ерөнхий болон хэсэг газарт илрэх өөрчлөлт:
Халуурах, хамар битүүрэх, артралги, ядрах, тромбофлебит (арьсан хэсэгт өвдөх, халуун оргих, хавдах).
Лаборатор, багажийн шинжилгээний үзүүлэлт:
Зүрхний цахилгаан бичлэгт Т шүд тэгширнэ.