Гаж нөлөө ба тусгай анхааруулга:
Витамин B1: Тиамин хэрэглэсний улмаас үүсэх гаж нөлөө ховор тохиолдох бөгөөд харин хэт мэдрэгшлийн урвал голчлон тарьж хэрэглэсний дараа тохиолддог.
Витамин B2: Рибофлавиныг хэрэглэсний улмаас гаж нөлөө үүсч байсан тухай мэдээлэгдээгүй. Рибофлавиныг их тунгаар хэрэглэвэл шээс бор шаргал өнгөтэй болдог нь лабораторийн сорилд нөлөөлж болзошгүй.
Витамин B6: Пиридоксиныг их тунгаар удаан хугацаагаар хэрэглэвэл захын мэдрэлийн хүнд хэлбэрийн эмгэгшил үүсдэг.