ун, хэрэглэх арга
Булчинд, судсанд тарина.
Хэрэглэх тун, арга, давтамжийг халдварын хүндрэл, эмгэг төрүүлэгчийн мэдрэг байдал, өвчтөний нөхцөлөөс хамааран тодорхойлно. Мэдрэг байдлын шинжилгээний хариу гарахаас өмнө эмчилгээг эхлүүлж болно.
Насанд хүрэгчид болон 12-аас дээш насны, 50 кг ба түүнээс дээш жинтэй хүүхдүүд: хөнгөн ба дунд зэргийн халдварын үед - 12 цаг тутамд 1 г. Халдварын хүндрэл, эмгэг төрүүлэгчийн мэдрэг байдал, өвчтөний нөхцөлөөс шалтгаалан тун нь өөр өөр байж болно.
Хүнд халдварын үед тунг өдөрт 12 г хүртэл нэмэгдүүлж, 3-4 удаа хувааж тарьж болно.
Pseudomonas spp., шалтгаалсан халдварын үед хоногийн тун 6 г.
12-аас доош насны, 50 кг хүртэл жинтэй хүүхдэд зориулагдсан ердийн тун нь өдөрт 100-150 мг / кг ба 2-4 удаа тарина. Маш хүнд халдварын үед тунг өдөрт 200 мг/кг хүртэл нэмэгдүүлж болно.
Шинэ төрсөн хүүхдэд Тун нь өдөрт 50 мг / кг ба 2-4 удаа хуваан тарина. Хүнд халдварт – өдөрт 150-200 мг/кг тунг 2-4 хуваан тарина.
Заг хүйтэнд: нэг удаа булчин эсвэл судсанд 1 г тунгаар тарина.
Хагалгааны өмнө (хагалгааны өмнө 30-90 минутын өмнө) халдвараас урьдчилан сэргийлэхийн тулд 1 г тунгаар булчинд эсвэл судсанд тарина.
Кесар хагалгааны үед хүйн судсыг хавчих үед 1 г эмийг судсанд, 6-12 цагийн дараа 1 г булчинд эсвэл судсанд дахин тарина.
Бөөрний дутагдалтай өвчтөнд
Креатинины клиренс 10 мл/мин-ээс бага тохиолдолд тунг багасгах шаардлагатай. Эхний нэг тунг хэрэглэсний дараа хэрэглэх давтамжийг өөрчлөхгүйгээр өдрийн тунг хоёр дахин багасгах хэрэгтэй, өөрөөр хэлбэл 12 цаг тутамд 1 г-ийн оронд - 12 цаг тутамд 0.5 г, 8 цаг тутамд 1 г-ийн оронд - 0.5г тутамд, 8 цаг тутамд 2 г-ийн оронд - 8 цаг тутамд 1 г гэх мэт.
Халдварын явц, өвчтөний ерөнхий байдлаас шалтгаалан нэмэлт тунг тохируулах шаардлагатай байж болно.
Гемодиализтэй өвчтөнүүдэд халдварын хүндрэлээс хамааран өдөрт 1-2 г-аар тогтоодог. Гемодиализын үед цефотаксимыг зайлуулдаг тул гемодиализийн өдөр цефотаксимыг гемодиализийг дууссаны дараа хэрэглэнэ.
Хэвлийн диализ хийлгэж буй өвчтөнүүдэд халдварын хүндрэлээс хамааран өдөрт 1-2 г-аар тогтоодог. Цефотаксим хэвлийн диализаар арилгадаггүй.
Уусмал бэлтгэх
Судсанд тарихдаа тарилгын усыг уусгагч болгон ашигладаг (0.5-1г 4мл-т шингэлнэ).
Судсаар тарихад уусмалыг 3-5 минутын дотор хийнэ.
Судсаар тарихад 0.9% натрийн хлоридын уусмал эсвэл 5% декстрозын уусмалыг уусгагч болгон ашигладаг (1-2г 40-100мл уусгагчаар шингэлнэ). Рингерийн лактат уусмалыг бас хэрэглэж болно.
Дуслын үргэлжлэх хугацаа - 20-60 мин.
Булчинд тарихад тарилгын ус эсвэл 1% лидокаины уусмал (0.5-1г 4мл уусгагчаар шингэлнэ) хэрэглэнэ.