Хэрэглэх заалт
Миопийн хөгжил, миопын хориоретинит, блефарит, коньюнктивит, кератит, ирит, болор цайх, мөн ходоод дээрх гэдэсний шархлаанд (хавсарсан эмчилгээнд) хэрэглэнэ.
Хориглох заалт
Эмийн бэлдмэлд хэт мэдрэг ихэссэн. Зүрх судасны хүнд хэлбэрийн өвчин, артерийн гипертензи, ходоод гэдэсний цочмог эмгэг (суулгах), гэдэсний түгжрэл, Кроны өвчин, шархлаат колит, аппендицит, шалтгаан тодорхойгүй хэвлийн өвдөлт, геморрой, элэг бөөрний үйл ажиллагааны алдагдал, нефроз-нефритын хүндэрсэн хэлбэр, тархмал гломерулонефрит, цистит, метрорраги, гемоптиз, цөсний чулуу зэргийн үед хэрэглэхийг хориглоно.