Хэрэглэх арга ба тун
Бэлдмэлийг үтрээнд хийж хэрэглэнэ. Лааг савлагаанаас гаргаад гэдрэг харан хэвтээд түүнийг үтрээний гүнд хийнэ. Үтрээний цочмог үрэвсэл болон вуоьвовагинитийн үед 1 ширхэгээр өдөрт 2 удаа нийт 7 хоногийн турш, үтрээний цочмогдуу болон архаг үрэвсэл ба вульвовагинитийн үед 1 ширхэгээр өдөрт 1 удаа унтахын өмнө нийт 14 хоногийн турш хэрэглэдэг (сарын тэмдгийн орчилын үе шатаас хамааралгүйгээр).
Гаж нөлөө
Загатнах, улайх зэрэг хэсгийн урвалууд, харшлын урвал илэрч болзошгүй түүнчлэн хавьталын дерматит. Эдгээр шинжүүд илэрвэл эмчилгээг зогсоох хэрэгтэй.
Хориглох заалт
Бэлдмэлийн найрлага дах аль нэг нэгдэл, йодод хэт мэдрэгшсэн, тиреотоксикоз (гипертиреоз), Дюрингийн герпети-хэлбэрийн дерматит, бамбай бульчирхайн аденом, радио-идэвхт иодын эмчилгээ хавсран хийлгэж буй үед хориглоно. Үтрээний лааг онгон охидод болгомжилно.
Эмийн харилцан нөлөө
Повидон иод нь исэлдүүлэгч бодис, шүлтлэг давс, хүчиллэг бодисуудтай үл нийцэлтэй. . Повидон-иодыг устөрөгчийн хэт исэл, мөнгөн ус, мөнгө, фермент агуулсан бүтээгдэхүүнтэй зэрэгцүүлэн хэрэглэхийг зөвлөдөггүй.
Тусгай анхааруулга
Далд гипертиреоз ба бусад бамбай булчирхайн өвчин (ялангуяа өндөр настай өвчтөнүүдэд) эмийг зөвхөн хатуу заалт, эмнэлгийн байнгын хяналтанд хэрэглэнэ.
Өмнө нь оношлогдсон бөөрний дутагдалтай өвчтөнд эмийг тогтмол хэрэглэхдээ болгоомжтой байх хэрэгтэй.
Жирэмсэн ба хөхүүл үеийн хэрэглээ
Бактерийн гаралтай вагинозын эмчилгээнд Йодоксид®-г жирэмсний эхний 3 сард хэрэглэж боломжтой. Түүнчлэн, вагинитийн эмчилгээнд жирэмсний II, III гурваас эхлэн болон хөхүүл үед хэрэглэж болно. Микробиоценозыг сайжруулахын тулд эмийг хүүхэд төрөхөөс өмнө болон дараа нь урьдчилан сэргийлэх зорилгоор хэрэглэнэ.