Хэрэглэх арга ба тун
Судсанд маш аажим (аажим) буюу 0.75-1.5мл/мин-аас илүүгүй хурдтайгаар дуслаар тарина.
Эмчлүүлэгчид тариа тарьж дууссаны дараа богино хугацаанд <<хэвтээ>> байрлалд байлгана.
Харшлын урвалын үед (чонон хөрвөс, судас мэдрэлийн хаван, харшлын дерматоз, ийлдсийн өвчин), шавьжинд хазуулах, хатгуулах, хар тугалганы шалтгаант хатгаж өвдөх, магнийн бэлдмэлийн тун хэтрэлтийн үед – 7.5-15мл-ийг тарина.
Цусан дахь кальцийн түвшин цочмогоор багасах үед – 7.5-15мл-ийг 1-3 хоногийн турш, шаардлагатай тохиолдолд 1-3 хоног тутамд давтан тарина.
Цусан дахь кальцийн түвшин багассанаас үүсэх таталтын үед 5-17.5мл-ийг тарина. Эмчилгээний хангалттай үр дүн илрэх хүртэл 8цагийн зайтай давтан тарина.
Цусан дахь калийн түвшин ихэссэн үед (ЗЦБ-ийн хяналтан дор) 2.45-15мл-ийг тарих ба шаардлагатай тохиолдолд 1-2минутын дараа тунг давтан тарина.
Хүүхдэд 0.3мл/кг тунгаар, хоногийн дээд тун 15мл байна.
Уусмалыг судсанд дуслаар тарих үед урьдчилан 5% декстрозын уусмал эсвэл 0.9% натрийн хлоридын уусмалаар шингэлнэ.