Хэрэглэх арга ба тун
Судсанд тарина.
Эмчилгээний үр нөлөө, цусний сийвэн дэхь магнийн ионы концентрацийг тооцон тунг тогтооно.
Преэклампси ба эклампси. Эмнэлзүйн нөхцөл байдлаас хамааран хувь хүн бүрт тунг тогтооно. Ачааллын тун –5-20минутын зайтай 2-4гр (судсанд дуслаар).
Барих тун – нэг цагийн дотор 1-2гр байна.
Умайн агшилт. Ачааллын тун – 20минутын зайтай 4гр (судсанд дуслаар).
Барих тун – эхлээд нэг цагийн дотор 1-2гр, дараа нь нэг цагийн хугацаанд 1гр (24-72 цаг дуслаар тарьж болно) байна.
Цусан дахь магнийн түвшин бага байх.
Шинэ төрсөн нярайд. Хоногийн тун – 0.2-0.8мг/кг тунг судсанд аажим тарина.
Насанд хүрэгчид. Хөнгөн. Магнийн бэлдмэлийг ууж хэрэглэх боломжгүй буюу зохимжгүй (дотор муухайрах, бөөлжих, ходоодны шингэлтийн алдагдал г.м) бол магнийн сульфатын уусмалыг судсанд тарьж хэрэглэнэ. Хоногийн тун – 1-2 гр тунг булчинд тарина. Энэ тунгаар нэг удаа эсвэл 2-3 удаа хэрэглэж болно. Тарилгын талбайг солин өөрчилж байна.
Хүнд. Эхний тун – 5гр. Уг тунг 1л тарилгын уусмалд хийн, судсаар аажим дусааж тарина. Тун нь цусны сийвэн дэхь бэлдмэлийн концентрациас хамаарна.
Зөвхөн судсаар хооллож байгаа эмчлүүлэгчдийн цусан дахь магнийн түвшин багасахаас урьдчилан сэргийлэх. Хэрэв тэжээлийн уусмалд магни агуулагдаагүй бол түүнийг нэмэлтээр хэрэглэнэ. Хоногийн тун 1.5 - 4гр. Ерөнхийдөө судсаар хооллох 1л уусмалд 1гр магнийн сульфат нэмнэ.
Насанд хүрэгчдэд магнийн сульфатын хоногийн дээд тун – 40гр.
Даралт ихсэлтийн кризийн үед судсанд (аажим!!) 25% - 5-20мл магнийн сульфатын уусмалыг тарина.
Зүрхний хэм алдалтыг арилгахын тулд судсанд ойролцоогоор 5 минутанд 1-2гр тарих ба шаардлагатай. давтан тарьж болно.
Магнийн сульфатын тунг грамаар харуулав.
Уг тунд тохирох уусмалын хэмжээ: 1гр – 5мл (20%) -4мл (25%); 2гр – 10мл (20%) -8мл (25%); 3гр – 15мл (20%) -12мл (25%); 4гр – 20мл (20%) -16мл (25%); 5гр – 25мл (20%) -20мл (25%); 10гр – 50мл (20%) -40мл (25%); 15гр – 75мл (20%) -60мл (25%); 20гр – 100мл (20%) -80мл (25%); 30гр – 150мл (20%) -120мл (25%); 40гр – 200мл (20%) -160мл (25%).
Магнийн сульфатын туншилтай уусмалыг шингэрүүлэх уусмалууд:
0.9% натрийн хлорид эсвэл 5% декстроз (глюкоз).