Хэрэглэх заалт:
Хордлого, хорт биж, холер, удаан хугацаагаар бөөлжих, цочмог цус алдалт, шок, шингэн алдалт, гипохлореми, гипонатриеми зэргийн үед шингэн сэлбэх зорилгоор тарьж хэрэглэнэ. Мөн шарх, нүд, хамрын салстыг угаах зорилгоор гадуур хэрэглэх бөгөөд янз бүрийн шингэн эмийн бэлдмэлүүдийг бэлтгэхэд уусгагч бодис болгон ашигладаг.
Хориглох заалт:
Тухайн бэлдмэлд хэт мэдрэгшсэн хүн, гипернатриеми, гиперхлореми, цусны урсгалын өөрчлөлт ба тархины хаван, кортикостероидуудыг их тунгаар хэрэглэж байгаа үед хэрэглэхийг хориглоно.