Хэрэглэх заалт:
o Тархины цусан хангамжийн дутагдал (тархины судасны хатуурал, ишеми болон цус харвалтаас үүдсэн харвалтын дараах эмчилгээ, тархины гэмтэл, янз бүрийн гаралтай тархины эмгэг, тархины гэмтлийн дараа),
o Оюун санаа, ой тогтоомжийн үйл ажиллагааны доройтол дагалдсан төв мэдрэлийн системийн эмгэгүүд (анхаарал ой тогтоолт, танин мэдэхүйн үйл ажиллагаа, сэтгэл ханамжийн доройтол),
o Астени ба адинамийн шинж тэмдэг давамгайлсан сэтгэцийн органик өөрчлөлт,
o Астенийн хам шинж,
o Лабринтопати (дотор муухайрах, бөөлжих, толгой эргэх, чих шуугих, нүдний чичирхийлэлт),
o Меньерийн хам шинж,
o Хөдөлгөөний өвчнөөс сэргийлэх (машин, онгоцонд суух үед толгой өвдөх, дотор муухайрах, бөөлжих ба толгой эргэх),
o Мигренээс урьдчилан сэргийлэх.