Хэрэглэх арга ба тун:
· Судсанд дуслаар тарьж хэрэглэнэ(минутанд 40-60 дусал буюу аажим). Эмчилгээг эхлээд 200мг(2%-10мл уусмал) тунгаар өдөрт 1 удаа тарьж эхлээд цаашид зохимжтой байвал тунг 400мг(2%-20мл уусмал) хүртэл нэмэгдүүлэн өдөрт 1-2 удаа тарина. Эмчилгээний үргэлжлэх хугацаа 10-15 хоног байна.
· Зүрхний хэм цочмогоор алдагдах үед 200-400мг(2%-10-20мл уусмал) тунгаар судсанд урсган тарьж болно.
· Бөөрний цус дутмагшил үүсч болзошгүй тохиолдолд бөөр хамгаалах зорилгоор рибоксиныг 1.2гр-ийн(2%-60мл уусмал) нэг удаагийн тунгаар бөөрний артерийн боохоос 5-15 минутын өмнө судсанд урсган тариад дараа нь цусны эргэлт сэргэсэн тэр үед 0.8гр-г(2%-40мл уусмал) тарина.
· Судсанд дуслаар тарихдаа 2%-ийн уусмалыг 5%-ийн глюкозын уусмал буюу натрийн хлоридын изотоник уусмалаар шингэлнэ(250мл хүртэл).