Хэрэглэх заалт:
Гиповитаминоз РР, авитаминоз РР (пеллагра), мөчний судасны агчил, цус хомсдолт инсультийн үеийн бүрдэл эмчилгээ, мөчний судасны бөглөрөлт өвчнүүд (бөглөрөлт эндоартерит, Рейногийн өвчин), нүүрний мэдрэлийн үрэвсэл, чихрийн шижин, ялангуяа түүний хүндрэл (чихрийн шижингийн шалтгаант олон мэдрэлийн, бичил судасны эмгэгшил), Хартнупын өвчин (зарим амин хүчлүүд буюу түүний дотор триптофаны шингэц алдагддаг удамшлын эмгэг) зэргийн үед тус тус хэрэглэнэ.
Хориглох заалт:
Тухайн бэлдмэлд хэт мэдрэгшсэн хүн, артеросклерозтой болон никотины хүчилд хэт мэдрэгшсэн хүн хэрэглэхийг хориглоно. Мөн ходоод, 12 хуруу гэдэсний шархлаа, подагра, гиперурикеми, гепатит, элэгний цирроз, чихрийн шижин өвчний тэнцвэржилт алдагдсан, жирэмсэн болон хөхүүл эхчүүд тус тус хэрэглэхийг хориглоно.