Хэрэглэх заалт
Мэдрэл судлал: тархины цусан хангамжийн дутагдлын янз бүрийн хэлбэр, тархины цус харвалтын дараах байдал/инсульт, тархины суурийн артерийн дутагдал, судасны гаралтай тэнэгрэл, тархины судасны хатуурал, гэмтлийн дараах болон артерийн даралт ихсэлтийн үеийн энцефалопатийн үед хэрэглэнэ. Тархины цусан хангамжийн дутагдлын үед илрэх мэдрэл, сэтгэцийн өөрчлөлтийг бууруулж багасгадаг.
Нүд судлал: нүдний судаслаг болон торлог бүрхэвчийн архаг эмгэгийн үед хэрэглэнэ (хориодеит, тромбоз, төвийн артерийн судас болон торлогийн судасны бөглөрөлт).
Чих судлал: цочмог судасны эмгэг сууринд үүссэн хөгшрөлтийн дүлийрэлт, эмийн гаралтай хордлого болон бие даасан эсвэл шуугианы нөлөөнд үүссэн гэмтэл, Меньерийн өвчин, чих шуугих.
Хориглох заалт
Тархины цус харвалтын цочмог үе, зүрхний ишемийн хүнд хэлбэр болон хүнд хэлбэрийн хэм алдалтын үед хэрэглэхийг хориглоно.
Жирэмсэн болон хөхүүл эхэд цээрлэнэ.
Бэлдмэлийн найрлаганд орсон эмийн үйлчлэгч болон туслах бодист хэт мэдрэг тохиолдолд хэрэглэхийг хориглоно.
Эмнэлзүйн судалгаа бүрэн хийгдээгүй тулд хүүхдэд хэрэглэхийг хориглоно.